Улаанбаатар
Хордлогын голомтонд мэргэжлийн баг ажиллаж байна
2017-12-3

Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хордлогонд орсон байж болзошгүй шинж тэмдэгтэй аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байгаа талаар мэдээлсэн.

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,  тухайн голомтод  хордлогын шалтгааныг тогтоох, өвчтөнүүдэд нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх багийг томилон ажилуулж байна. Тус багт Эрүүл мэндийн яамны Хор судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга С. Юндэн, НЭМҮТ- ийн Тандалт судалгааны албаны дарга Н.Даваадорж, ХӨСҮТ- ийн Тархвар судлаач С.Нямсүрэн, их эмч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг  газар дээр нь өвчтөнүүдийг оношилж, эмчилэхээр  ажиллаж байна. Хордлогын шинж тэмдэг илэрсэн 35 хүнээс одоогоор 25 нь  аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдан хэвтэн эмчлүүлж байгаа бол үлдсэн зургаа нь гэртээ өрхийн эмчийнхээ хяналтад байна. Эмнэлэгт хэвтсэн 25 хүнээс хоёрынх нь биеийн байдал хүнд байсан бол өнөөдрөөс  бие нь сайжирч байна.

Эх сурвалж: mohs.mn

Shuud.mn
Сонин хачин