Ихэнх нутгаар хүйтэн жавартай байна
2017-12-04

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн жавартай байна. 

 

2017 оны 12 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

 Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,   Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин