Улаанбаатар
Өлсгөлөн зарласны утга учир тайлагдлаа
2017-12-4

 

Бүрэн цутгамал ХХК-ийн захирал Б.Батдэлгэр гэгч 2017 оны 10 сарын 16-наас эхлэн хэдэн хоног Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд өлсгөлөн зарласныг бүгд санаж байгаа. Тэрээр өөрийгөө “орчин цагийн хэлмэгдүүлэлтийн золиос болсон” хэмээн зарласан.

 

Яг бодит учир шалтгаан нь маргааш болох шүүх хуралд нөлөөлөх зорилгод буй.

 

Б.Батдэлгэр шударга шүүхийн өмнө өөрийн буруугүйг нотлох баримтын хомсдолд орж, буруутайгаа ухамсарлахын хирээр шүүхээс оноох нөхөн төлбөрөөс зайлсхийх боломж гарч магад хэмээн сэтгэж ийн өлсгөлөн зарласан аж.

 

Шүүхээр шийтгэгдэх болоод ирэхээр гэмтнүүд бүгд “хэлмэгдлээ” хэмээн чарладаг заншил тогтсон болохоор иргэд болоод хуулийн ажилтнууд дунд итгэх хүн огт гарсангүй. Харин учир мэдэхгүй улс төрчид, ядарсан хүнд тус болж байгаа дүр эсгэн сонгогчдоосоо оноо татах зорилгоор асуудалд хошуу дүрсэн ч явуургүйг мэдмэгц тэр даруй зайгаа авч байлаа.

 

Б.Батдэлгэр УИХ-ын зарим гишүүд болоод бусад албаны хүмүүс рүү хандсанд эхлээд сонссон ч уг хэргийг шүүхээр шийдэгдэх шатандаа явааг сонсмогцоо холдсон байна. Монгол улсад үнэнийг гагцхүү шүүх тогтооно гэсэн хуулийн засаглалын зарчмыг Б.Батдэлгэр хүлээн зөвшөөрч чадахгүйдээ шүүхийн шийдвэрт нөлөөлчих санаа агуулан өлсөх, гүжирдэх, өөрийгөө өрөвдүүлэхийг оролдох зэргээр элдвээр аягласаар л явна.

 

Б.Батдэлгэр “Надад хилсээр чанга дэглэмтэй хорих ангид 7-8 жил хорих ял өгөх гэж байна” хэмээн мэдэгдсэн. Үнэндээ бол Б.Батдэлгэр нь батлагдсан зураг төслийг зөрчиж цахилгааны ажлыг оромдсон хэрэгтээ Эрүүгийн хуулийн 20.13-д заасны дагуу шалгагдсан нь үнэн. Сэтгэлгүй хийсэн ажлыг нь өөр компаниар шинээр хийлгэх гэж олон арван сая төгрөгний зардал, цаг хугацаа, хөдөлмөр орсон нь ч үнэн.

 

Гэвч цаг хугацааны хувьд Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа тул хэрэгсэхгүй болгох нөхцөл үүссэн аж. Б.Батдэлгэр Өршөөлийн хуулийн заалтаар ялаас мултарна гэдгээ анхнаасаа мэдэж байсан хирнээ өөрийгөө өрөвдүүлж, шүүхэд олон нийтийн дарамтыг тулгах зорилгоор хэлмэгдэж байгаа хүний дүрд тоглож явжээ. 

 

Болсон явдал нь сүр бадраах зүйл огтхон ч биш бөгөөд хоёр байгууллагын хоорондын гэрээний маргаан л аж. Б.Батдэлгэр захирал Бүрэн цутгамал ХХК-ынхаа дансаар 1 тэрбум 200 төгрөг авчихаад ажлаа гүйцэд хийлгүй, гэрээгээ цуцалж байгаагаа албан бичгээр өгчихөөд, барилгын ажлаа хаяж явсан байна.

 

Б.Батдэлгэрийн орхиж явсан ажлыг шүүх шинжээчээр үнэлгээ хийлгэхэд “нийтдээ 981 сая төгрөгийн ажил хийгдсэн” болох нь тогтоогдсон аж. Энэ нь Бүрэн цутгамал компанийн гаргасан бүх зардал, ажиллагсдын цалин, бараа материал болоод компанийн өөрийнх нь ашгийг нь хүртэл оруулсан тооцоо юм байна.

 

Монгол улс 1992 оноос хуулийн засаглалд шилжсэн. Төрийн болон аж ахуйн нэгж иргэдийн хооронд үүссэн бүх маргааныг шүүхээр хэлэлцэн, зөв бурууг тогтоодог болоод удаж байна. Гэтэл Б.Батдэлгэр өөрийн охорхон бодлоор асуудлыг улс төржүүлэх, олон нийтийг шуугиулах байдлаар шийдэхийг оролдож байна.

 

Хэрвээ өлсгөлөн зарлаад л зөв, бурууг шийддэг бол хууль шүүхийн хэрэг байна уу? Харилцан өлсгөлөн зарлаад хэн нь удаан тэссэн нь зөвддөг болчихмоор юм даа.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Иймэрхүү арга барилтай хүмүүс ихсэх төлөвтэй байгаа шүү!
2017-12-05
Зочин:
Би Бүрэн цут6амал ХХК-ийг мэднэ. Хэзээ ч хүнийг хулхидахгүй. Харин хулхилуулж мэдэх тийм л хүмүүс. Ажлыг үнэхээр чанартай хийдэг ясны хөдөлмөрч хүмүүс. Солонгост байхдаа ч энэ ажлаа л хийж байсан. Иймээс энэ хүний талаар мэддэг олон хүмүүс байгаа. Тэд бүгд надтай санал нийлнэ. Иймээс энэ хүнийг дэмжицгээе.
2017-12-04
Зочин:
Шүүхийн шийдвэр ял төлөвлөөд гарчихсан юм уу? Иргэний шүүх хүнд ял өгдөг болчихсон ? Утга авцалдаатай юм яримаар юм даа.
2017-12-04
GGG:
Bid negent uls oron bolon uusduu biee zasch ul chadah avaas Hyatad lugaa negdej tsengeliin manlaig edelsugei gej muhus bi bodnom iim ard tumen iim tur zasag gej baigaad yanam bilee
2017-12-04
Хорлоо:
Элбэгдорж Бат- үүл мэтийн тэмцэгчид гэж өөрсдийгөө дөвийлгөдөг хүмүүс бүгд энэ хүний адил зальтангууд луйварчид байдаг.
2017-12-04
Зочин:
Төр бүхний өмнө бууж өгч болохгүй л дээ. Өлсгөлөн зарлаад л бүх асуудлаа шийдүүлчихдэг бол нээрээ шүүх байхын хэрэг юу байгаа юм бэ.
2017-12-04
Biye unelegch setguulch:
Bi ene huniig demjij bna barilga bariulj bga humuusiin iim zal gardag yum hamag yumaa hiilgechiheed hulsin uguhguu huuj yawuulaad uldsenig uur huneer haydhan hiilgedeg yum nudeeree uzej bailaa
2017-12-04
Tyy:
Udmaaraa uvchtei buzar luivarchid olon boljee tgd l buzar bulai n ilreheer niig hohirogchiin durd toglood l gonshignood, ur huuhduud n hurtel muuhai jujigchin ! Bi komiissiin huvtsas umsdug aimaar yaduu nyr gj uilaad l buun jujigchin xawaan novshnuud mgloor duurvhee, hurdan tam ruugaa toniltsgoo !!!tsuuhun hden mglchuudiig maani umhiiruuleef duusgah n !!
2017-12-04
Unen:
Naad muu batdelger gedeg galzuu soliotiig zaash ni hii
2017-12-04
зочин:
Шүүхээр шийдэгдээгүй байхад ингэж бичиж байгаа нь эсрэг тал нь сандраад байгааг харуулаад байгаа юм биш үү? Ер нь бол нээх том нэртэй мөртлөө шаль шаль гэж боовоо эмэрч голоо цохисон пизданууд зөндөө ш дэ.
2017-12-04
Зочин:
Энэ нээрээ бүтэхгүй ээ
2017-12-04
!!!:
Ih yawuurgui zaljin hun yum da chaawaas
2017-12-04
beltreg:
Mongol xvnii zan mon doo. Manaixan xaytadiig xylxi xaltyyrdcan myy canaatai gedeg mortloo yac uman deeree bol tedneecee dawcan xylxi xoron myy canaa, byryygaa xvleex dyrgvi yamaan omogtoi, deerelxvv ed xorongo alban tushaaliin toloo yaxaa ch bytsaxgvi cywidag zan ni odoo 1-nt il boljee...
2017-12-04