Ипотекийн зээлийн журмыг өөрчилнө
2017-12-04

 

Шинэ Засгийн газар жилийн найман хувийн хүүтэй олгогддог ипотекийн зээлийн журмыг өөрчлөхөөр ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлжээ.

 

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хороололд амьдарч байгаа айл өрхүүдийг орон сууцанд хамруулах шаардлага бий. Гэвч урьдчилгаа 30 хувь төлөөд орон сууцанд орох иргэд ховор байгаа тул ипотекийн зээлд тавигддаг нөхцөлүүдийг өөрчлөх шаардлагатай гэж Засгийн газар үзжээ.

 

Зээлийн журам өөрчлөгдсөн нөхцөлд 30 хувийн урьдчилгаа 20 хувь болж буурах боломжтой. Мөн ипотекийн зээлийг арилжааны банкаар дамжжлах уу, үгүй юу  гэдэг асуудал ч хөндөгдөж буй ажээ.

 

Сануулахад, ипотекийн зээлийг 2013 оны зургадугаар сараас эхлэн хэрэгжүүлснээр 90 мянга орчим айл өрх хамрагджээ.

 

Эх сурвалж: www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
m:
urdchilgaagui bolgood hugatsaagaa 20 jileer ni bailgachih tgl oort taarsan bairuudaa asuudalgui avchina daa
2017-12-05
Зочин:
Bairnii zeeliin huh hiih buuruulah arga hemjee abch ugbel olon humuus bayarlanadaaa
2017-12-05
Зочин:
18aas 20 hubiin huu yahiin. Shiidej ugulgui uymuu. Zeeliin huug buuruulah arga hemjee abch uguucheee
2017-12-05
Zochin:
Barilgiin xxk nuud 3-8 hamaruulalaad ehelsen getel urid jilvvded banktai geree hiisen 1,6 Bairnii zeeltei irged hohirch vldej bna
2017-12-04
Zochin:
Hurdan shiidej uguuchee bankand shuluulj ami amidral duuslaa
2017-12-04
Zochin:
Mkv iig yadahaa 100 nolgoochee ard olnoo yalgaj bnaa urid saidiin garsan juram bgaa shvvdee ergej haraachee 1,6 zeeltei.irged yah bolj bnaa mash hvnd bnaa
2017-12-04
Зочин:
Төрийн албан хаагчдын анхны 4000 айлын 8 зээлийн нөхцөлөө өөрчлөөч ээ. Том хүү тусдаа гарахад дахин зээл авах нөхцөл бүрдэхгүй байна.Заавал зээлээ дуусгаж байж 8-д хамрагд гэсэн заалт чинь хатуу байна. Бас эхнэр нөхөрийг энэ зээлээс аль нэгийг нь салгаж өгөөч ээ!!!!!!!!!!!!!!!!!!!!! хэлмэгдэж дууслаа.
2017-12-04
Баадай:
Одоо зээлд хамрагдах талбайн хэмжээг 80 биш, 150 м2 болгох, үүнээс илүү талбайтайд 150-н хөнгөлөлтөө өгөөд, илүү талбайн зээлээ тухайн иргэн өөрсдөө банктайгаа тохиролцон төлж байх журамд шилжүүлэх хэрэгтэй байна. 8 хувийн зээлийг одоо 6 хувь болгох хэрэгтэй. Ингэвэл иргэд болон барилгын компани, банк аль алинд нь ашиггтай. Утаа мэдээж багасна
2017-12-04