”Чингис бонд” гадагшаа оффшорт гараагүй
2017-12-04

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Тус бүлгийн өргөтгөсөн хуралдаанаар Монголбанкнаас өмнөх парламентын үед хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:


-Монголбанкинд хийсэн шалгалтын  дүгнэлттэй  АН санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Өнгөрсөн парламентад АН эрх баригч хүчин байхдаа суурь эдийн засгаа дэмжих зорилгоор Монголбанкинд мөнгөний бодлогыг хэрэгжүүлсэн.  Харамсалтай нь энэ парламентын эрх баригчид мөнгөний бодлогыг үгүй болгож, төсөвт нэгтгэсэн. Ингэхдээ өнгөрсөн  1.8 жилийн хугацаанд эрх баригчид мөнгөний бодлогын асуудалд ямар үр дүнд  хүрсэн нь тодорхойгүй. 2012-2016 он бол эдийн засгийн түүхий эдийн уналтад автсан, хямрал нүүрлэсэн үе байсан. Тиймээс "Оюутолой"-гоос тэлсэн эдийн засгийг бууруулахгүй байх бодлогыг бид барьж байлаа.  Үүнтэй холбоотойгоор  АН мэдэгдэл гаргах болсон гэж нэгдсэн байр суурьт хүрлээ. 


2008-2012онд эдийн засаг ямар байсан, 2012-2016 онд ямар бодлого барьсан, 2016-2018 он хүртэл эдийн засаг ямар байгаа талаар дурдана. 2012 онд инфляцийн өсөлт зорилтот  өндөр байсан. Инфляцийн өсөлтийн 2/3-ийг эрэлтийн, 3/1-ийг хэрэглээний эдийн засаг эзэлж байлаа. Эдийн засаг өсөлттэй байсан үед Засгийн газарт, өрхөд хуримтлал үүсээгүй. Тиймээс "Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. 2008-2012 онд эдийн засгийн тэлэлтэд онцгой нөлөөлсөн нь "Оюутолгой" байсан. "Оюутолгой" эдийн засагт өсөлт, тэлэлт авчирсан ч гэсэн Монголын хөгжилд саад болж байгаа нь үнэн. "Оюутолгой"-ын 34 хувийг тухайн үеийн Засгийн газар 11 хувийн  хүүтэй зээлж авсан. Энэ нь өөрөө валютын хомсдлыг  эдийн засагт бий болгосон. Учир нь "Оюутолгой"   зөвхөн зардал шаардлагатай хөрөнгөө Монголын эдийн засагт оруулж ирж байна.

 

"Үнэ тогтворжуулах" төсөл Монголын эдийн засагт үр дүн авчирсан. 2016-2018 онд МАН-ын үнэмлэхүй болох мөнгөний бодлогыг төсөвт шилжүүлснээр эдийн засагт ямар үр дүн авчирсан бэ?  "Чингис" бондын мөнгө  Монголын бүтээн байгуулалтад зарцуулагдсан, гадагшаа оффшорт гараагүй. 80 мянган айлыг орон сууцтай болгож, 200 мянган ажлын байр хадгалж, утааг бууруулахад зарцуулсан. Нийтдээ Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр 3.9 их наяд төгрөг гарсны 2.8 их наяд нь ипотекийн зээл. Үлдсэн 1.1 их наяд төгрөг Үнэ тогтворжуулах хөтөлбөрт орсон. Энэ хөтөлбөрөөр шатахууны үнийг тогтвортой барьж чадсан. Мах, гурил, өргөн хэрэглээний  үнийг тогтвортой барьсан бодлогын зардал байсан.


Хөгжлийн банкаар авсан 4.9 их наяд төгрөгийн зээл нь дэд бүтэцтэй холбоотой, эргэн төлөлт сайтай зээл байгаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдийн төсөл 98 хувийн эргэн төлөлттэй явж байгаа гэлээ.


Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.


-Б.Хурцын томилогооны асуудалд ямар байр суурьтай байна вэ? Таныг гишүүн Ж.Батзандан бүлгийн дарга уу,бүлэглэлийн дарга уу гэдгээ шийдэх хэрэгтэй гэж байсан.


-Нийтийн сонсгол хийх нь зүйтэй гэж үзсэн. Олон нийтэд ил байх ёстой. Яагаад гэвэл нууцын асуудал эрхэлсэн хүний нууцтай холбоотой асуудал яригдаж байна. Ж.Батзандан ямар учиртай тийм мэдэгдэл хийснийг мэдэхгүй. Өнөөдөр би бүлгийн асуудлаар мэдээлэл хийж байна.


-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд АН ямар байр суурьтай  байна вэ?


-АН-ын бүлэг Үндсэн хуулиар өөрийн байр сууриа тодорхой илэрхийлсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Гэхдээ ямар хүрээнд өөрчлөлт оруулахыг хэлэлцэх хэрэгтэй. Ард нийтийн санал асуулгыг заавал явуулах ёстой.

Н.Энх
 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Энэ хүн дандаа л загинаж байх юм. Ийм аавтай, нөхөртэй болоогүй баярлаж байна.
2017-12-04
иргэн:
Энэ Эрдэнэбат гишүүн Эрдэнэтийн 49 хувь ард түмний өмч биш,ХХБанкны өмч гэж улаан цайм ард иргэдийг доромжилдог
2017-12-04
Зочин:
Наймаа хийгээд амьдралаа залгуулаад явж байсан хумуус, ажилийнхаа хажуугаар жижиг бизнес хийгээд амьдралаа залгуулаад Явж байсан иргэд бугд зээлэнд баригдаад дампуурсан байхад энэ халзан толгойт юугаа дэмийрээд байгаа юм бол Тэр зээл аваад босоод ирсэн олон жижиг компани чинь хаана байна Буцааж толж байгаа нь хаана байна Жишээ нь Эрэлийн Эрдэнэбат зээлээ томоогуй шаардсан шийдвэр гуйцэтгэгчийг зодсон гэж хэвлэл дээр бичсэн Золжаргал маш их авилга авч баяжаад одоо хар басл шийдвэр гуйцэтгэгчийг эсэргуйцсэн гэж хэвлэл мэдээллэр гарсан зуй нь эд нарыг цаазлах хэрэгтэй
2017-12-04
Зочин:
Золжаргалыг шалгагдаж эхэлснээс хойш АН -ыэхан яасан их сандарч бйна. Эрдэнэбат, Пүрэвдорж гээд л . Нэг хүний буруу зөвийг л тогттох гээд байна ш дээ. Үүнд яагаад өөрсдийгөө , намаа хамаатуулаад байна. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг үг бий дээ.
2017-12-04
Иргэн:
Хуц. Хол очиж хуц Өчүүхэн хэсгээс нь хуваалцсан хулгайч минь хол очиж хуц
2017-12-04
ene lalar mongol turd ih gai bolj bga daa:
ene lalar mongol turd ih gai bolj bga daa, ene pizdaa zailaasaa
2017-12-04
Зочин:
ЭНЭ ХЭДЭН СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ МАНГАР ПАЦААНУУД НААДУУЛЫГАА НҮҮРИЙГ НЬ УЛАЙТАЛ АСУУЖ ЧАДДАГГҮЙ ЮМ УУ...ТА НАРЫГ ТЭНЭГ МАНГАР УЧИР НҮҮР НЬ ДЭЭР ЧИНЬ ДОРОМЖЛООД БАЙНА ШҮҮ ДЭЭ...БИД ХУЛГАЙЛААГҮЙ ЭЭ ГЭЭД...ХЭДЭН ТЭРБУМААР НЬ ИДЭЭД ГАХАЙ ШИГ ТАРГАЛААД Л ...ТА ХААНА АМЬДАРДАГ ВЭ...ЯМАР МАШИН УНАДАГ, ЭНЭ МАШИНАА ЯМАР МӨНГӨӨР АВСАН, ХҮҮХЭД ЧИНЬ ХААНА СУРДАГ ВЭ ГЭХЭД НААДУУЛ ЧИНЬ АМ НЬ АНГАЛЗААД НҮҮР НЬ УЛАЙГААД УУРЛААД ЭХЭЛНЭ ДЭЭ УГ НЬ...
2017-12-04
Zochin:
Uursduusuu holduulah geed l hutsaj baihahivdee ene mahan tolgoi...
2017-12-04
Иргэн:
Офшорт Гараагүйг нь батлах хэрэгтэй. Би л лав огт итгэхгүй бөайна.. Тэр олон зуун сая доллар зүгээр л алга болж, Монгол өрөнд бариулсан ш дээ. Энэ их өрийг АН-ы тэр үеийн дарга нар хариуцах ёстой.
2017-12-04