Аюулт үзэгдэл, ослын үед ажиллах штабын дадлага, сургууль боллоо
2017-12-04

 

НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Говь ХК-д аюулт үзэгдэл, ослын үед ажиллах гамшгаас хамгаалах штабын дадлага, үзүүлэх сургуулийг зохион байгууллаа.

 

Уг арга хэмжээнд нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Б.Мөнхсайхан, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Даваасүрэн нар оролцож, сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм.

 

Сургалтыг танхимын болон дадлагын гэсэн 2 үе шаттайгаар “Говь” ХК-ийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу мэргэжлийн анги, бүлгэмүүд болзошгүй гамшиг,аюулт үзэгдлийн үед эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гал түймэр унтраах, аврах ажиллагаа, цахилгаан, аваар техникийн үед ажиллах, холбоо зарлан мэдээлэл дамжуулах, гамшгаас хамгаалах нөөц, хангалтаар гүйцэтгэх үүргүүдээр, онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, дэмжлэг үзүүлэх талаар дадлага олгох сургалт боллоо.

 

 

 

Дадлага сургуульд Нийслэлийн аврах анги, Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30 ангийн нийт 40 алба хаагч 10 автомашинтай, ‘Говь’ ХХК-аас 220 ажилтан 3 автомашинтайгаар дадлага сургуулийг зохион байгуулан ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын  газраас мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин