Монгол хүүхдүүд оюун ухаанаа дэлхийд гайхууллаа
2017-12-05

Эгнээндээ дэлхийн 60 гаруй орныг нэгтгэсэн Соробан Сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээн 11 сарын 11-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болж, манай Улсын 55 хүүхэд оролцож бахдам амжилт үзүүлжээ. 

 

21 дэх удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээн нь дэлхийн нэр хүнд бүхий Олон Улсын хамгийн том тэмцээн бөгөөд энэ удаа 30 гаруй орны 4000 хүүхэд багачууд оюун ухаанаа сорьсон байна.

 

 

Манай улсын хүүхэд, багачууд тус тэмцээнд дөрөв дэх удаагаа амжилттай оролцсон ба “ТОЯА” академийн суралцагчид хүүхдүүд зургаан ангилалд өрсөлдөж Гранд Чампион-1, Гран При-1, Алтан цом-8, Мөнгөн цом-20, Хүрэл цом-25 –ыг тус тус хүртжээ.

 

Энэ удаагийн Соробан Сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар, Баянхонгор, Эрдэнэт, Дорнод, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай аймгуудын ЕБС-ийн 6-14 нас болон цэцэрлэгийн хүүхэд оролцсон байна.

 

Тэгвэл оюуны спортоор өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан эдгээр хүүхэд, багачуудыг өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүлээн авч уулзаж “ТАЛАРХАЛ” гардуулсан бөгөөд тэдэнд баяр хүргэж сурлага, спортын өндөр амжилт хүслээ.

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.fcy.gov.mn

Shuud.mn
Сонин хачин
G:
Hatanbaatar bolood busad iim turliin bagsh nariig aldarshuulah shagnah huhuulen demjih surtachlah gawiya shagnaliig uguh heregtei.
2017-12-05
irgen:
estoi mundag hoorhon shyy mongoliin hyyhdyyd, mundag bagsh nariin ach daa bas
2017-12-05
bid:
manai zaluu ireedui ue maani saihan medee bn ulam ih amjilt husie
2017-12-05
Зочин:
Бөхчүүд ингэсэн бол бөөн шагнал машин байр. ....
2017-12-05
Иргэн:
Хатанбаатар багш нээрэн Монголд гайхамшигтай харангө оруулалт хийж байнаа! Энэ хүнд ёстой Хөдөлмөрийн баатар өгч, бөхчүүдэд өгөөд байдаг том машин, байр, их мөнгөн шагнал өгөх юмсан даа. Энэ хүн шиг гавъяа байгуулж байгаа хүн Монголд байна уу! Мэдээж түүний бусад багш нарыг нь ч мартаж болохгүй гавъяатай.
2017-12-05