Ж.Гүррагчаад хүндэтгэл үзүүлэв
2017-12-05

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон болон Тамгын газрын удирдлагууд өнөөдөр (2017.12.05) Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Зөвлөлт Холбоот Улсын баатар, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан, сансрын нисгэгч, Улсын Их Хурлын Тамгын газрын ахмад настан Ж.Гүррагчааг 70 насных нь ойг тохиолдуулан хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

 

 

Энэ үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ахмад настан Ж.Гүррагчаад баяр хүргэж, эрүүл энхийг хүссэн юм.

 

Улсын Их Хурлын даргын захирамжаар баталсан Ахмадын сангийн дүрэмд УИХ-ын Тамгын газрын ахмад настнуудын ойг тэмдэглэн, баяр хүргэж, хүндэтгэл үзүүлж байхаар заажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
УИХ-ын хэвлэл мэдээлэл, ОН-тэй харилцах хэлтсийнхэн сансрын баатарын алдар цолыг зөв бичээч, олон нийтэд буруу мэдээлэл өгөөд бна. БНМАУ, ЗСБНХУ-ын баатар хүн шүү дээ.., Улсын хэмжээнд цөөхөн хэдэн хүн байдгийг мэддэггүй юмуу.., мэдэхгүй бол мэдэж аваарай..., УИХ гэсэн нэр доор мэдээлэл гаргаж байж маруухан нөхдүүд бна даа..,
2017-12-07
зочин:
Монгол улсын ГАНЦХАН сансарын нисгэгч маань 70 нас хүрч байна. Дэлхийд улс орноо таниулсан алдар гавьяатай хүнд олгодог тэр ЧИНГИС-ийн одонгоо энэ жил өгчих байж дээ. Тэгэхдээ дараа жил гэж байна аа байна. Дараа жил өгөх байлгүй гэж тэс хөндлөнгийн энэ хүнийг таних ч үгүй мөртлөө горьдож, хүлээж байна шүү.
2017-12-06
Үнэн үг:
Хүнийг хүндэтгэж байгаа юм бол мэдээндээ алдар, цолыг нь ч зөв бичээч. Монгол Улсын баатар биздээ. ЗХУ болохоор баатараа өгөөд манайх хөдөлмөрийн баатар өгсөн юм уу
2017-12-05