Халамж шаардлагагүй хэсгийн зардлыг танах хэрэгтэй
2017-12-05

Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2018 оны төсөвт хэсэгчилсэн хориг тавьсан. Ерөнхийлөгч 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт өнөөдөр хориг тавьжээ. Ерөнхийлөгчийн тавьсан хоригтой холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-2018 онд төсвийн орлого 5.2 их наяд төгрөгт хүрч 2012-2016 оны үеийн төсвийн зарлагын дээд хэмжээтэй тэнцсэн нь алдагдалгүй төсөв батлах боломжийг бүрэн бүрдүүлж байна.  

 

Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын арга хэмжээний зардал 2017 оны анх батлагдсан дүнгээс 475.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, зөвхөн тоног төхөөрөмжийн худалдан авалтын зардал өмнөх оныхоос 192.9 тэрбум төгрөгөөр өссөн зэрэг анхаарч авч үзэх ёстой олон асуудал 2018 оны төсөвт туссан.   

 

Үүний хүрээнд анхаарвал зохих асуудал бүрийг нягтлан, үр ашиггүй нэг удаагийн халамж болон төрийн байгууллагын албан конторын барилга, байгууламжид төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардлыг танах, дэд сайд, орлогч дарга гэх мэт эрхлэх асуудал нь тодорхойгүй, чиг үүрэг нь давхардмал албан тушаалуудыг цомхотгож төлөвлөгдсөн урсгал зардлыг нь хэмнэх зэрэг арга хэмжээг авах боломж бүрэн байна. Мөн төсвийн хэлэлцүүлгийн үед гэнэт 58 тэрбум төгрөгийн зардал бүхий 125 төрлийн хууль зөрчсөн, зураг төсөвгүй байж болох хөрөнгө оруулалт нэмэгдсэнийг олон нийт  “УИХ-ын гишүүний 3 тэрбум” хэмээн нэрлэж байгааг анхаарах ёстой.    

 

Төсөв батлах үйл ажиллагааг эрх зүйн талаас нь дүгнэвэл УИХ Монгол Улсын 2018 оны төсвийг хэлэлцэж батлахдаа Үндсэн хуулийн          23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг хамгаална”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан “төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр төсвийн бодлогыг тодорхойлж, түүнд үндэслэн аль ч шатны төсвийн эрх захирагч нь төсвийн тусгай шаардлагыг хангасан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлт болон түүнд нийцүүлэн баталсан төсвийн хязгаарт багтаан төсвийн төслөө зохиох”,  5 дугаар зүйлийн 5.1.6-д заасан “төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх”, 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж болохоор байгаа бөгөөд энэ байдал нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимтай харшилж байна.

 

Иймд эдгээр асуудлыг харгалзан үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Ерөнхийлөгч  Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавьж байна. Энэ хоригийг УИХ-д хүргүүлээд байна гэсэн юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

 

-Төрийн албан хаагчдын урамшуулалыг нэмэгдүүлж байгаад ямар байр сууртай байгаа бол?

 

-Төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгох асуудал Ерөнхийлөгч хориг тавиад дийлээгүй. Энэ сард багтаан төрийн албан хаагчдын нэг удаагийн тэтгэмжийг өгөх байх. Нэг удаа 300 мянган төгрөг олгосноор асуудлыг шийдэхгүй. Гэхдээ энэ тэтгэмжийг сайн ажилласнаар нь олгох юм уу гэдэг нь бас эргэлзээтэй. Тухайлбал, би Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан хаагчдадаа яаж хуваарилах нь тодорхойгүй. Засгийн газраас энэ талаар чиглэл өгөх байх.

 

-Халамжийн тухайд?

 

-Халамжийг халамж шаардлагатай хэсэг нь өгөх хэрэгтэй. Халамж хэрэггүй хэсгийн зардлыг танах шаардлагатай. Гэхдээ хүүхдийн мөнгө бол халамж биш. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Багш нарынхаа цалинг нэмж чаддаггүй юм бол хэрэгцээт принтер канон цаас гэх мэтийг нь авч өгмөөр юм. Байнга мөнгө татна хэлэхээр танай хүүхдэд цалингаа зарцуулж байна гээд загнах юм. Бид нараас биш улсаас нэхэх ёстой биз дээ. Залуу гэр бүлүүд бөөн өр зээл заримдаа автобусны мөнгөгүй ч болох үе байна. Ойлгохгүй зөвхөн өөрсдөө л зовоод байгаа юм шиг.
2017-12-08
Зочин:
АН хаан Зика вирусаа яаралтай зайлуулахгүй бол 2020 онд АН УИХ д суудалгүй болж мэдэх юм байна 2012-2016 онуудад Зика яаж байлаа үр дүн эх баригчаас цөөнхи одоо цөөнхөөс доошоо гэхээр байхгүй болох гээд байна гэхдээ өөрсдөө л мэд
2017-12-06
zochin:
ta tosovoo zahirah erhgui l dee
2017-12-05
иргэн:
Таны баталсан АСЕМ-ын мөнгө арай хэтэрсэн байна лээ шүү. Зарцуулалт гэж асгаж цутгаад л. Хайран мөнгө. Одоо тэгээд л мөнгө хасна гээд л яриад байхаар утгагүй санагдаж байна.
2017-12-05
Зочин:
Энэ бэлтрэг одоо болимоор юм.Ерөнхийлөгч нь толгой муутай учраас энэ нөхөр тонгочичих юм байна л даа.
2017-12-05
ЗОЧИН:
УИХ-ЫН ДАРГА БАЙХДАА МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ 17 БАЙХАД 1 ХҮРТЭЛ БУУРУУЛСАН НӨХӨР ОДОО ХЭНД ЮУ ЯРИАД БАЙНА АА ? Ч
2017-12-05
Зочин:
Давраад байгаарай атигар хүүрээ та нар тэр мөнгийг авч яадаг юм юу хийсэн гэж авах гэж байгаа юм
2017-12-05
Зочин:
2012-2016 онд юу хийсийн бэлтрэг чин одоо хуцаал суухийн
2017-12-05
Зочин:
Та нар шиг идэж уухгүй бол улсад хэрэгтэй юм хийхээр төлөвлөсөн гэж үзэж байгаа шүү. Та ер нь улсын хөгжилд саад болдог зангаа тат. Хувьчлал бүх юмыг баллаж байсан хүн та шүү
2017-12-05
Зочин:
ЭНэ тэгээд УИХ дарга АН дарга байхдаа хийж байхгүй яасан хулгайч вэ хорт вирус
2017-12-05
Зочин:
Халамжид хүүхдийн мөнгө, өндөр, настны тэтгэврийн нэмэгдэл, олон хүүхэдтэй эхчүүдэд олгох мөнгө бол халамж биш гээд бүрэн хариулж болоогүй юм байхдаа. Нийгмийн хөгжил дэвшлийн дагуу халамж тодорхой хэмжээнд улс оронд байдаг зүйл шүү дээ
2017-12-05