Шилдэг залуу эмч нарыг шалгаруулна
2017-12-05

Монголын залуучуудын холбооноос “Үндэсний ирүүлийг сахигч” ёслолыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. 



Ёслол энэ сарын 19-нд болох бөгөөд энэ хүрээнд дүрс оношилгоо, уламжлалт эмчилгээ, мэс засал, сэтгэц, хавдар, нүүр ам судлал, сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг 22 төрлөөр шилдэг залуу эмч нарыг тодруулж, “Тэргүүний залуу эмч” цол тэмдэг, өргөмжлөл олгох гэнэ.

 

Шагналд нэр дэвшигч нь эрүүл мэндийн салбарт тасралтгүй таваас дээш жил ажилласан байх шаардлагатай аж. Мөн ёс зүйн зөрчил гаргаагүй, ур чадвараараа бусдыгаа манлайлан ажилласан, дотоод болон гадаадын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж оролцсон, нийгэм олон нийтийн ажилд идэвхтэй оролцогч, шинийг санаачлагч байх зэрэг болзлыг хангасан байх ёстой аж. Түүнчлэн шилдэг эмчийн материалыг энэ сарын 17-ныг хүртэл хүлээн авах юм байна. 

 

Р.Дулам

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Harin tiin? Irvvl mend geed?
2017-12-06
zochin:
ene erunhiilugch neg shagnal garduulsan hun thaana... emch nar turd ugsun tangarga zurthuj hun aluurchin emch ih bol.d bhad shagnal ugj bga yum bhda ... ymarch uilchelg.ni soel bhgui yadu uhuul uh gesen bodoltoi emch nerten mgl.d olon bna... huuramch diplom uvurtlusun ymar ajil.n dadlaga muu uls .n yasan gej ⁉️
2017-12-05
Зочин:
Энэ юу вэ. Эрүүл мэнд байсан чинь ирүүл мэнд болчихсон бололтой.
2017-12-05
Зочин:
Harin tiin? Irvvl mend geed?