Үр дүнгийн урамшуулал олгох асуудлыг хэлэлцэнэ
2017-12-06

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаантай.

 

Хуралдаанаар Төрийн өмчит зарим хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төсөл,ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн багц хүрээнд хэрэгжих “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн тухай, Үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох тухай зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн айлчлалын үр дүнгийн талаар сайд нар хуралдаанд мэдээлэх юм байна. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин