Дээвэр дээрээс үсрэхийг завдсан Саакашвилиг баривчилжээ
2017-12-06

Украины нийслэл Киев хотноо Гүржийн Ерөнхийлөгч асан Михайл Саакашвилиг гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж цагдаагийнхан баривчилсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Уг баривчилгааны өмнө  Саакашвилиг дөрвөн давхар байшингийн дээвэр дээрээс үсрэхээр завдсан юм.

 

Түүний дэмжигчид болон цагдаагийнхан хоорондоо мөргөлдөж байх үеэр Саакашвили байшингийн дээвэр дээр гарч амжсан байжээ. Саакашвилиг үсрэхээс нь урьтаж, хамгаалалтын ажилчид барьж авсан байна.

 

Дээрх үйл явдалтай холбогдуулан олон улсын хэвлэлүүд Киев хотноо анхаарлаа хандуулаад байна. 

 

Саакашвили өмнө нь Украины Одесс мужийн захирагчаар ажиллаж байсан юм. Өнөөг хүртэл Гүржийн тал Саакашвилиг эргүүлэн өгөхийг Украинаас шаарддаг билээ. Гүрж экс Ерөнхийлөгчөө авлигын хэрэгт буруутгаж буй юм.

 

Украины Ерөнхийлөгчөөр Петр Порошенко сонгогдсоны дараа тэрбээр Саакашвилид Украины иргэншил олгож, өндөр албан тушаалд томилсон. Харин энэ оны эхээр тэдний харилцаа муудсан бөгөөд Порошенко түүнд олгосон иргэншилээ цуцалсан юм. Саакашвили өнгөрөгч есдүгээр сард дэмжигчдийнхээ тусламжтай Украинд нэвтэрчээ. Түүнийг хууль бусаар хил давсан хэмээн эрх баригчид үзэж, баривчлах шийдвэр гаргасан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
монголын ард түмэн:
нээрээ манайхаар бол гүндалай
2019-05-13
irgen:
ali ochigdor gargaad avsan , manaih medee ih muu hozrogdoltoi baih umaa
2017-12-06
irgen:
demjigchid ni barivchilj suulgasan mashiniig ni evdej gargaad avsaan naadahiig chin
2017-12-06
haha:
Манайхаар бол ГҮНДАЛАЙ юмуудаа хэхэ p
2017-12-06
Иргэн:
Мөнх амьдрах юм шиг шунахаар орох орон ойчих аягагүй болж байгаа юм
2017-12-06
зочин:
Ай хөөрхий бариад л хориод л алаад, адлаад л мөнх амьдрах юм шиг яах гэж ингэж бие биенээ үзэн яддаг байнаа. . .
2017-12-06