Улаанбаатар
ОХУ-ын Цомын Нээлттэй тэмцээнд гурван аварга төрлөө
2017-12-6

Энэ сарын 4, 5-нд ОХУ-ын Чуваш улсын нийслэл Чебоксарын “Чебоксар Арена” спортын ордонд ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээн болж өнгөрлөө. 4 дэх жилдээ зохион байгуулагдсан 50 мянган ам.долларын шагналын сантай уг тэмцээнд Монгол, ОХУ, АНУ, Эстони, Казахстан, Испани гэсэн 6 орны 143 тамирчин 8 жингийн ангилалд хүч сорив. Уг тэмцээнд эх орноо төлөөлж 18 тамирчин зодоглосноос 55 кг-ын жинд ОУХМ Э.Сумъяа, 58 кг-д ОУХМ А.Батцэцэг, 69 кг-д МУГТ О.Насанбурмаа нар алтан медаль хүртсэн байна. Мөн 63 кг-д спортын мастер Х.Болортуяа мөнгө, 69 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг хүрэл медаль тус тус хүртжээ.

 

 

Уг тэмцээн 4 дэх удаагаа зохиогдоход ОУХМ А.Батцэцэг бүгдэд нь медаль хүртсэн өвөрмөц амжилтын эзэн болсон байна. Тэрбээр нийт 2 алт, 2 хүрэл медаль хүртээд байгаа юм. Мөн сүүлийн 10 хоногийн хугацаанд гурван тэмцээнд оролцсон тэрбээр бүгдээс нь медаль хүртэж чадлаа. Тэрбээр 23 хүртэлх насны ДАШТ-ээс мөнгө, Дэлхийн Цомоос хүрэл медаль хүртээд байсан билээ.

 

Уг тэмцээний аваргууд тус бүр 3000 ам.долларын мөнгөн шагнал, гантиг суурьтай хүрэл “Матрешка” цомыг гардан авсан байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Olimpod ene amjilta gargahig eruue
2017-12-06
zochin:
BAYR HURGIE . ASHTAIYUDAA. MONGOL HUN SAIN YVAH N ....
2017-12-06