ОХУ-ыг” Пёнчан-2018” Өвлийн Олимпод оролцохыг хориглов
2017-12-06

 

ОХУ-ын тамирчдыг Пёнчаны Олимпод оролцоход ОУ-ын Олимпын хорооноос хориг тавилаа. 2014 оны Сочигийн Олимпод шигшээ багийн цөөнгүй тамирчнаас нь Дэлхийн Сэргээшийн эсрэг байгууллагын  гаргасан хориглосон эм бэлдмэлийн жагсаалтад бүртгэгдсэн эм, бэлдмэл олдож сүүлийн 2 3 жилийн хугацаанд шуугисан билээ. Тэгвэл энэ бүхэн өчигдөр шөнө эцэслэв.

 

Уг хоригийн хамрах хүрээнд ОХУ-ыг төлөөлж нэг ч хүн тус Олимпод оролцох болоомжгүй болж байгаа юм. Мөн ОХУ-ын төрийн далбааг ч Пёнчан-2018 Өвлийн Олимпын үеэр хураах юм. Үүнээс гадна сэргээшийн бэлдмэл илрээгүй тамирчид нь ч оролцох аваас ОХУ-ын туган доор жагсах боломжгүй болж байгаа юм. Тодруулбал оролцох хүсэлтэй тамирчид Олимпын наадмын туган доор жагсах аж. Мөн тухайн тамирчдын авсан медалиудыг ОХУ-д авснаар тооцохгүйгээс гадна, медаль гардан авах үед Олимпын сүлд дуу эгшиглэнэ гэжээ.

 

Уг мэдэгдлийн үеэр ОУ-ын Олимпын Хорооны Тэргүүн Томас Бах “Энэ бол урьд өмнө нь тохиолдож байгаагүйгээр үл барам Олимпын Наадам, Олимпын Спортод ноцтой хохирол учруулсан үйл явдал байсан. Тиймээс ОУ-ын Олимпын Хорооны удирдах зөвлөл холбогдох хэргийг судалж, хуралдаад уг шийдвэрт хүрч байна. Нөгөө талаас Дэлхийн Сэргээшийн Эсрэг Байгууллагаас гаргадаг холбогдох дүрэм, журмын мөрдөлтөнд ч нөлөө үзүүлэхүйц, иймэрхүү төрлийн хууран мэхэлсэн үйлдэлд хязгаарын шугам тависан зүйл болох биз” хэмээжээ.

 

Уг хэргийг анх 2016 оноос олон нийтэд ил тодоор зарлаж ирсэн юм. Сэргээшийн бэлдмэлтэй холбоотой уг хэрэгт албан бус тооцоогоор 1000 гаруй тамирчны нэр холбогдоод байсан билээ. Энэ бүхний дараа ОХУ уг шийдвэрийг хэрхэн хүлээж авах нь тодорхой бус байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ОХУ уг Олимпын наадамд нэг ч тамирчин оролцуулахгүйгээр бойкотлож магадгүй ажээ. Учир нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нийтээр нь хориглосон уг хэргийг анхнаас нь ОХУ-аар тохуурхсан үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлж, хэрвээ тэгсэн тохиолдолд бойкотлохоо мэдэгдээд байсан юм. Гэвч нэгэнт нийтээр нь хориглох шийдвэр гарсан учраас бойкотлох нь төдийлөн үр дүнтэй алхам биш хэмээн судлаачид үзэж байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ОУ-ын олимпийн хороо улс төржсөн, ялзарсан байгууллага болжээ. Орос орон мандан бадрах цаг ирнэ. Дэлхийн эдийн засгийн алуурчдын өлгий АНУ, НАТО-ийн орны эсрэг зогсож буй ганц хүч ОХУ-ыг дэмжих улс орнууд байж л таарна. АНУ нь ОХУ-аас 10 дахин их цэргийн цэргийн зардалтай, хүчирхэг эдийн засагтай ч цаг нь болохоор гарын алга эргүүлэхтэй адил юм болно. Цаг хугацаа бүхнийг харуулна.
2019-02-21
ану:
оросыг сөхрүүлж чадахгүй
2017-12-06
Зочин:
Hereg hiisen bol shiitgelee amsah l heregtei sh te, zavaan yumnuud
2017-12-06
varan:
Идүүлсэн бут ургаж, Идсэн эрүү хувхайрай. Америк ч Оросыг дарах гэж үйлээ үзэж байна. Даана ч чадална хүрэхгүй юм. Аргаа барж байна даа.
2017-12-06
Зочин:
OROS TURIIN KHEMJEEND DOPINGIIG UURSDIIN TAMIRCHDAD KHUKHUULEN DEMJIDEG ULS SHUU DEE . ZUW SHIIDWER
2017-12-06
wo:
kharamsaltai uym
2017-12-06