“O couture”-ийн гоёлын даашинзны шоу өнөөдөр болно
2017-12-06

 

“O couture” брэндийн захирал Азийн шилдэг дизайнер, соёлын тэргүүний ажилтан Д.Отгонжаргалын шинэ жилд зориулсан загварын шоу “O Couture high fashion show 2018" өнөө орой болно.

 

Шинэ жилийн гоёлын даашинз сонгоход бүсгүйчүүдэд “хөтөч” болдог уг шоу энэ жил дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жилийн хувьд “Garden of Eden Collection 2017” шоунд зөөлөн өнгөөр дур булаам романтик стилийг илэрхийлсэн гоёлын даашинзуудыг толилуулж байсан. Энэ удаагийн цуглуулгадаа материал, гоёл чимэглэл, өнгөнд баригдалгүйгээр үндэсний элементүүд шингэсэн  Монгол Haute Couture гоёлын даашинзууд урлажээ. Шоу өнөөдөр 19.30 цагт corporate convention center-т болно.

 

Р.Дулам

 

 

Shuud.mn
Сонин хачин