Цэргийн гэдэс дотроос гарсан туузан хорхойны зургийг нийтэлжээ
2017-12-06

Хойд Солонгосын цэрэг өнгөрсөн сарын эхээр хоёр Солонгосын хилийг давж, өмнөдийн цэргийнхэнд баригдсан билээ.

 

 

Цэрэг зугтаах үедээ олон удаа буудуулсан байсан бөгөөд Өмнөд Солонгосын эмч нар цэргийн амийг аврахын тулд олон удаа хагалгаа хийжээ.

 

Цэргийн биеийн байдал хэвийн байгаа гэнэ.

 

Сөүлийн хэвлэлийнхэн өнөөдөр цэргийн гэдэс дотроос гарч ирсэн туузан хорхойны зургийг хэвлэлээр цацсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Эдгээр туузан хорхойнуудын хамгийн урт нь 27 см байсан юм.

 

Мөн цэргийн хувийн мэдээллийг хэвлэлээр цацжээ. Цэрэг 24 настай бөгөөд нэрийг нь О Чон Сон гэдэг байна.  Түүнд яаралтай “цус сэлбэх хэрэгтэй” байгаа талаар эмчлэгч эмч Ли Кок Жонг мэдэгджээ.

 

Цэргийн амийг аврахын тулд 100 сая орчим воныг зарцуулсан бөгөөд уг эмчилгээний төлбөрийг хэн төлөх нь одоогоор тодоорхойгүй байгаа гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин