Хугацаа нь дууссан 4663 шил архийг устгана
2017-12-06

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлын үеэр НМХГ-аас согтууруулах ундаа үйлдвэрлэгч, худалдаалах, түүгээр үйлчлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгсөн юм.

 

Монгол Улсад 21 наснаас дээш 1.9 сая гаруй хүн оршин сууж байгаагаас нэг хүнд 8.5 литр архи, дарс, 47.2 литр шар айраг ногддог аж. Мөн судалгаагаар насанд хүрэгчдийн 39 хувь нь архинд донтох эмгэгтэй гэх дүгнэлт гаржээ.

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд согтууруулах ундаа үйлдвэрлэгч 65, импортлогч, худалдаа, үйлчилгээ эрхлэгч 14,194 нийт 19 735 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад нийт 5 514 зөрчил илрүүлэн 3 967 буюу 71.9 хувийг нь арилгуулж 136 сая орчим төгрөгийн торгууль, шийтгэл ногдуулжээ.

 

Нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор архи, согтууруулах ундаа худалдаалдаг 10 827, хоолны  3367 газрыг шалгажээ.Шалгалтаар үйлдвэрлэлийн байршил өөрчилсөн, бүртгүүлсэн хаяг дээр өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулсан, ажлын байргүй, зөрчлөө арилгаагүй зэрэг зөрчил илэрсэн 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг ХХААЯ-нд хүргүүлээд байгаа аж.

 

Түүнчлэн хугацаа нь дууссан 51 нэр төрлийн 4 663 шил, 92 гаруй сая төгрөгийн архи, согтууруулах ундааг устгахаар болсон гэнэ. Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаалж байсан 112 нэр төрийн 4 552 шил нийт 31 гаруй сая төгрөгийн архийг улсын орлого болгохоор болжээ. Бас тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаалж байсан 12 нэрийн 103 шил, нийт 1.5 сая төгрөгийн архийг улсын орлого болгох гэнэ.

 

Р.Дулам

 

Shuud.mn
Сонин хачин
өөгий:
Хотын нэг томоохон шөнийн цэнгээний газарт нэг шөнИЙН дотор 60 тонн архи борлуулж байна шүү дээ
2017-12-06