Улаанбаатар
Виталий Кличко алдрын танхимд заларна
2017-12-6

Дэлхийн хүнд жингийн аварга асан Виталий Кличко, 4 дивизоны дэлхийн аварга Эрик Морайлес, хагас хөнгөн жингийн аварга Роналд Райт нарын гурван эрхэм “Олон Улсын Боксын” алдрын танхимд заларлаа. Эдгээрээс гадна Германы алдарт тайлбарлагч Клаус Петр Кёхл болон нэвтрүүлэгч Стив Алберт, Жим Грэй, Сид Террис, Жонни Адди, Лорайн Чаржин нарын эрхмүүд мөн алдрын танхимд нэрээ мөнхлүүлэхээр болж байна.

 

 

Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын саналаар 2018 оны алдрын танхимд залрах эрхмүүд сонгогдсон бөгөөд залах ёслолын арга хэмжээ 2018 оны 6 сарын 10-нд Нью Иорк хотноо болох аж.

 

Виталий Кличко нь 1996-2012 оны хооронд 47 тулаанд орохдоо 45-2 гэсэн амжилттай замналаа өндөрлүүлсэнээс 41 тулааныг хүнд цохилтоор хугацаанаас нь өмнө дутуу дуусгаж байсан билээ. Түүнийг мэргэжлийн боксын түүхэн дэх хамгийн шилдэг хүнд жингийн тулаанчдын нэг байсан гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрдөг. Замналдаа Ленокс Луйс, Крис Берд гэсэн хоёрхон тулаанчид ялагдаж байсан тэрбээр зодог тайлснаас хойш улс төрд хүч үзэж байгаа юм. Тодруулбал өдгөө Киевийн захирагчийн албыг хашиж байна. Харин Морайлесийн хувьд 4 дивизонд аваргалсан анхны Мексик боксер болж түүхэнд нэрээ мөнхөлсөн юм. Тэрбээр мэргэжлийн замналаа 52-9 гэсэн амжилтаар дуусгасан билээ. Өөр нэг алдрын танхимд залрах болсон эрхэм нь Райт. Түүний хувьд 51-6-1 гэсэн амжилттай мэргэжлийн замналаа өндөрлүүлжээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
irgen:
baliar fashist
2017-12-06