Ирина Шейк “Vogue” сэтгүүлийг чимэв
2017-12-06

Италийн “Vogue” сэтгүүлийн шинэхэн дугаарыг Оросын супермодель Ирина Шейк чимсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Ирина өөрийн инстаграм хуудастаа Австралийн модель Кат МсНейлийн хамтаар авахуулсан зургаа байршуулаад “Үнэхээр баяртай байна. Маш их хичээсэн” гэж бичжээ.

 

Сэтгүүлийн нүүрэнд Иринагийн зураг ганцаараа байгаа бол сэтгүүлийн дотор талд тэрбээр олон улсын хэд хэдэн модельтой хамтран зургаа даруулсан аж.

 

Ирина хэдхэн сарын өмнө охинтой болсон билээ. Охины аав холливуудын нэрт жүжигчин Брэдли Купер юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин