ХНХ-ын салбарынхан “Цагаан тууз” зүүлээ
2017-12-07

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхан хүчирхийллийн эсрэг нэгдэж, “Цагаан тууз” зүүлээ. Тус салбарын албан хаагчид энэ сарын 10-ныг дуустал тэмцэлд нэгдэж, “Цагаан тууз”-ыг  зүүх юм байна. “Цагаан тууз” нь хүчирхийлэл үйлддэггүй, хүчирхийллийг эсэргүүцэгч гэсэн утгыг илэрхийлдэг юм байна.

 

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулдаг. 1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс энэ аянд нэгдэж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж байгаа юм. Манай улс 1997 оноос энэ өдөрт нэгдсэн бөгөөд энэ жил “Хүчирхийлэлд ҮГҮЙ гэж хэлье” гэсэн уриатайгаар 16 хоногийн аяныг зохион байгуулж байна.

 

Монголын таван гэр бүл тутмын нэг нь хүчирхийллийн харилцаатай байдаг. Мөн хоёр хүүхэд тутмын нэг нь ямар нэг хэлбэрээр хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа бий. Хүчирхийллийн 92-98 хувь нь эмэгтэй хохирогчтой байдаг аж. Тиймээс энэ асуудалд анхаарч, бодлогоор зохицуулах ёстойг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Л.Бадамцэцэг хэлж байна.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин