Монголоос олдсон үлэг гүрвэлийн яс хууль бусаар хил давжээ
2017-12-07

Гаднах ерөнхий байдал нь нугастай ижилхэн үлэг гүрвэлийн чулуужсэн ясыг Монголын говиос олсон талаар “www.abc.net.au” сайт мэдээллээ.

 

 

Эрдэмтэд уг гүрвэлийг “Нугасан хошуут” хэмээн нэрийдсэн аж. Үлэг гүрвэл нугастай ижилхэн харагдахаас гадна оцон шувуу шиг сэрвээтэй, цацагт хяруул шиг хүзүүтэй мөн матар шиг шүдтэй аж.

 

Энэхүү үлэг гүрвэлийг 75 сая жилийн өмнө амьдарч байсан хэмээн таамаглаж байна. Үлэг гүрвэлийн урт нь 45 см аж. Махчин бөгөөд ихэвчлэн ганцаараа амьдардаг байсан гэнэ.

 

 

Чулуужсан ясыг үзсэн эрдэмтэд дуу нэгтэйгээр “Ямар хачин амьтан вэ” гэж хэлсэн талаар Чехийн Палацкийн их сургуулийн багш, эрдэмтэн Дэннис Воетен мэдэгдэв. Тэрбээр “Бид их гайхсан. Энэхүү гүлэг гүрвэл олон төрлийн амьтны нийлбэр гэмээр харагдсан” гэж хэлжээ.

 

Шинэ олдворт газрыг Говь цөл дэх үлэг гүрвэлийн баялаг бүс болох Ухаа Толгод хэмээх газраас олжээ. Уг газарт олон сая жилийн өмнө гол, нуур байсан хэмээн эрдэмтэд үздэг. Энэхүү үлэг гүрвэлийн яс хэрхэн хил давсан нь нууц хэвээр байгаа юм. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Болдбаатар:
Бичсэн байдлаар бол бас л хууль бусаар хил давжээ. Энэ улс орон эзгүйрч гүйцлээ. Мөнгөтэй л бол хилийн чанадаас хүртэл эзэн сууж болдог болжээ.
2017-12-07
Зочин:
45 см гэдэг нь зөв юм болов уу?
2017-12-07