Агаарын бохирдол хүүхдүүдийн тархинд нөлөөлж байна
2017-12-07

НҮБ-ын Хүүхдийн сан нэгэн ноцтой баримтыг дэлгэлээ. Нэгээс доош насны 17 сая орчим хүүхэд хорт утаагаар амьсгалж, эрүүл мэнддээ ноцтой хохирол учруулж буй талаар тус байгууллагын тайланд дурьджээ.  

 

 

Агаарын бохирдол нь бага насны хүүхдүүдийн тархины хөгжилд нөлөөлж эхэлсэн гэнэ. Тэр тусмаа Өмнөд Азийн орнуудад амьдарч буй хүүхдүүд хамгийн хортой агаараар амьсгалж байна.

 

Өмнөд Азийн 12 сая гаруй хүүхэд энгийн түвшнээс зургаа дахин их бохирдолттой агаараар амьсгалж буй бол Зүүн Ази болон Номхон далайн бүс нутагт дөрвөн сая хүүхэд мөн хүнд нөхцөлд амьдарч буй гэнэ.

 

Агаарын бохирдол нь тархины эд эс, танин мэдэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлдөг тухай анхааруулсан байна.

 

Улмаар хүүхдүүд хэл яриа болон хэл ярианы бус сэтгэхүйд нөлөөлж, ой санамж муудах зэргээр илрэх аж.  Энэтхэгийн нийслэл Дели хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хот бөгөөд өнгөрсөн сард тус улсын Ерөнхий сайд Арвинд Кежрвал агаарын бохирдлыг түвшинг “Хийн тасалгаа” хэмээн мэдэгдэж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
yaag tiim baina.:
yaag tiim baina. buruu orchuulsniig ni zuv bolgoj oilgoh heregtei boloh ni eee. ed nar icheesei.
2017-12-07
арай арай:
хүүхэд өөрөө эрүүл мэнддээ хохирол учруулж байна уу. хийн тасалгаа гэж хорт хийн камерыг хэлээгүй юу.
2017-12-07