Д.Оюунхорол, Ц.Нямдорж нар хамгийн идэвхитэй байжээ
2017-09-12

 

УИХ-ын хаврын чуулганы хугацаанд Д.Оюунхорол, Ц.Нямдорж нар хамгийн идэвхтэй хуралдаа суужээ. Хаврын чуулган нийт 25 удаа хуралдсан бөгөөд дээрх гишүүд хурлаа нэг ч таслаагүй байна. Хаврын чуулганд “сүүл мушгисан” гишүүдийн тоонд Б.Наранхүү, С.Жавхлан нар багтаж байна. Б.Наранхүү гишүүний хувьд дөрвөн удаагийн чуулганд ирцээ бүртгүүлсэн бол С.Жавхлан таван удаа ирцээ бүртгүүлжээ.

 

С.Жавхлан гишүүн оффшорын асуудлаар УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нарт шаардлага хүргүүлээд хариугаа автал хуралдаа суухгүй гэдгээ мэдэгдсэн. Ингээд тэрбээр 20 удаагийн чуулганд оролцоогүй байна. Харин ээлжит бус чуулган хуралдаж, Засгийн газрыг огцруулах асуудал хэлэлцэхэд С.Жавхлан гишүүн огцруулах нь зүйтэй гэдэг кноп дарсан юм.

 

УИХ-ын хаврын чуулганд Д.Мурат, Л.Энхболд, А.Ундраа, Н.Номтойбаяр, Б.Чойжилсүрэн, Г.Солтан, Б.Наранхүү нар огт асуулт асуугаагүй байна.

 

 

Т.НОМИН

ЭХ СУРВАЛЖ: https://www.news.mn

Shuud.mn
Сонин хачин