Бяцхан ханхүүгийн хувийн мэдээллийг интернэтэд байршуулжээ
2017-12-07

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъямын хүү Жоржийн хувийн мэдээллийг нийгмийн сүлжээнд нийтэлсэн этгээдийг орон нутгийн цагдаагийнхан баривчилсан талаар “www.huffingtonpost.com” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө дөрвөн настай бяцхан ханхүүгийн суралцаж буй цэцэрлэгийн хаяг болон чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудын байршлыг нэг бүрчлэн бичсэн мэдээллийг Хусейн Рашид  гэх 31 настай эр Telegram цахим сүлжээнд байршуулсан гэнэ.

 

Цагдаагийнхан түүнийг ханхүүгийн нууц мэдээллийг террористуудад ашигтай байдлаар задруулсан, алан хядах ажиллагаа зохион байгуулахыг завдсан хэмээн буруутгажээ.

 

Мөн түүнийг Сири дэх алан хядах Исламын улс бүлэглэлд элсэх гэж байсныг мөрдлөгөөр тогтоосон байна.

 

Саяхан мөн тус улсын Ерөнхий сайд Тереза Мэйгийн амь насанд халдахаар төлөвлөж байсан хоёр этгээдийг баривчилсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин