Аргентины экс Ерөнхийлөгчийг баривчлахаар төлөвлөж байна
2017-12-08

Аргентины шүүгч, Ерөнхийлөгч асан Кристина Де Киршнерийг баривчлахаар төлөвлөж байгаа талаар хэвлэлийнхэнд мэдэгдэв.

 

 

Түүнийг 1994 онд Буэнос-Айрес хотын еврей сүмд 85 хүний амийг хөнөөсөн тэсрэх бөмбөг бүхий халдлагын хэргийг нуун дарагдуулсан хэмээн буруутгаж буй юм.

 

Тэрбээр өнгөрсөн 2016 онд уг асуудлаар байцаалт өгч байсан ч “өөрийгөө ямар ч буруугүй” хэмээн мэдэгджээ.

 

Мөн энэ хэргийг мөрдөж байсан прокурор Альберто Нисман халдлагад Ираны тал холбоотой байж магадгүй гэх нотлох баримт бүрдүүлж, Аргентины парламентын тусгай хороонд өгөхөөр бэлдэж байсан боловч тайлангаа өгөхөөс хэдхэн цагийн өмнө амиа алдсан билээ.

 

Кристина Де Киршнерийг баривчлахын тулд парламентын гишүүдийн гуравны хоёрынх нь саналыг авах ёстой гэнэ.

 

Харин шүүгчийн мэдэгдлийн дараа Ерөнхийлөгч асан “Энэ бол хууль бус” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ИРГЭН:
МАНАЙ ҮЛДСЭН ЭКС-ҮҮД ДЭЭЛЭЭ НӨМРӨХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ.
2017-12-08