Жалийл Окафорын сүүлчийн найдвар
2017-12-08

 

Сүүлийн жил гарны хугацаанд тоглоогүй байсан драфтын номер 3 Жалийл Окафор талбайд гарах эцсийн зогсоол дээрээ ирлээ. Филаделфи багийн удирдлагууд түүнтэй тоглох байрлал давхцуулж Эмбийд, Ноэл нараас гадна Холмес зэрэг олон тоглогч авсан нь авьяаслаг гэгддэг боловч зан байдлын доголдолтой Окафорыг зэврүүлэх шалтгаануудын нэг болсон. Сүүлийн нэг жилийн хугацаанд өөрийг нь бараг ашиглаагүйгээс улбаалж багаа солих шахалтыг Окафор үзүүлж эхэлсэн юм. Тиймээс түүнийг зүгээр алдахыг хүсээгүй багийн удирдлагууд эцсийн байдлаар ямартай ч Брүүклин Нэтс багтай наймаа тохирсон байна.

 

Окафор болон Ник Стаускас нарыг драфтын хоёрдугаар тойргийн эрхийн хамт Нэтс рүү явуулж, оронд нь Трэвор Бүүкэрийг авлаа. Энэ нь аль аль багтаа хэрэгтэй наймаа болсон гэж спортын сэтгүүлчид үзэж байна.

 

Учир нь Филаделфи 76 баг энэ улиралд плэй оффт ч орж болзошгүй байгаа учраас туршлагатай тоглогч хэрэгтэй байсан. Үүнийгээ ч нөхөж Бүүкэрийг авч чадлаа. Харин Филаделфигийн хувьд Рэдик, Луваву нараас болж тоглох орон зайгүй болоод байсан Ник Стаускасыг мөн Окафорын хамтаар явуулж чадлаа.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин