Кавай Леонард Ням гаригт улирлын анхны тоглолтондоо оролцоно
2017-12-08

Энэ даваа гаригт Кавай Леонардыг гэмтлээсээ илааршиж, талбайд гарч болзошгүй гэж байсан ч гараагүй билээ. Тэгвэл лигийн хамгийн шилдэг хамгаалагч, шилдэг довтлогчийн хувьд Америкын цагаар энэ Бямба гаригт буюу манайхаар Ням гаригийн өглөө талбайдаа эргэн ирэх албан ёсны тов гарсан байна.

 

 

Сан Антонио Экспресс-Ньюс-ийн сэтгүүлч Жабари Янгийн мэдээлж буйгаар Финикс Сансын эсрэг болох уг тоглолт нь Кавай Леонардын хувьд сайхан бие халаалт тоглолт болох бололтой. Учир нь энэ улиралд тэртээ тэргүй лигийн хомоолыг хамж буйн дээр багийн од Дэвин Бүүкэрийг гэмтэлд алдаад байгаа билээ.

 

Харин Сан Антонио Спөрс багийнхаа одын эзгүйд 17-8 амжилттай улирлыг үргэлжлүүлж байгаа юм. Шигшээ цувралын үнэ цэнэтэй тоглогч, лигийн шилдэг хамгаалан тоглогчийн хошой шагналт,  2014 оны НБА-ын аварга хэмээх олон цол гуншинг араасаа дагуулдаг Леонард нь өнгөрсөн жил 25.5 оноо, 5.8 самбараас бөмбөг авалт, 3.5 ашигтай дамжуулалт, 1.8 бөмбөг таслалт дунджилсан.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин