Баллон д’Орын цомыг Кристиано Роналдо дахин авлаа
2017-12-08

 

Дэлхийн хөлбөмбөгийгийг нэг тоглогчоор төлөөлүүл гэвэл хоёр хүн тутмын нэг нь Лионель Месси гэх байх. Харин нөгөө хүн нь Криштиану Роналду гэж итгэлтэйгээр хэлнэ. Тэгвэл тэрбээр энэ жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодорсон байна. Ингэснээр Баллон д’Орын цомыг тав дахь удаагаа өөрийн болгож байгаа юм.

 

Энэ амжилтаараа тэрбээр мөнхийн өрсөлдөгч Леониль Месситэй тэнцэж бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон удаа дэлхийн шилдэг болсон амжилтанд өөрийн нэрээ мөн бичүүлж эхэллээ. 1956 оноос хойш Францын хөлбөмбөгийн сэтгүүлээс шалгаруулан олгож байгаа уг шагналын сүүлийн 10-ын жилийнхийг бүгдийг нь дээрх хоёр тоглогч өөрсдийн нэр дээрээ данслуулсан байдаг юм. Үүнээс гадна 2010 оны санал хураалтыг эс  тооцвол уг хоёр тоглогч сүүлийн арван жилд санал хураалтын дүнгээр ямагт эхний хоёрт бичигдэж байгаа аж.

 

 

Уг санал хураалтаар Месси хоёрдугаар байранд орсон бол Неймар гуравдугаар байранд бичигджээ. Харин домогт хаалгач Жанлуйжи Буффон дөрөвдүгээр байранд, Реал Мадридын найруулагч Лука Модрич тавдугаар байранд орсон юм.

 

 

Роналду нийт 976 оноо буюу бүх саналын 33 хувийг авсан бол Месси 23 хувийн саналыг авсан юм. Тэрбээр ийнхүү сүүлийн хоёр жил дарааллан манай гаригийн хамгийн шилдэг тоглогч болж байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ALTAN BUMBUG GEED ORCHUULAAD BICHCHIKHEJI BOLOKHGUY BAYNA UU?
2017-12-08