Улаанбаатар
Ц.Гансүх: Том гүзээтэй хүмүүсийн тооноос хасагдаж чадлаа
2017-12-8

Монголын эргэлтэт дугуйн холбоо, “Сүлд спиннинг” клубээс зохион байгуулсан “Би жингээ хасмаар байна-II” бооцоот уралдааны ялагчаар Ц.Гансүх тодорлоо. Тэрбээр 70 хоногийн хугацаанд 33 кг жин хаяж, ялагч болон дөрвөн сая төгрөгийг гардан авсан юм.

 

“Би жингээ хасмаар байна-II” бооцоот уралдааны ялагч Ц.Гансүхтэй ярилцлаа. 

 

 

-Юуны өмнө танд баяр хүргэе.

 

-Баярлалаа.

 

-Яагаад энэ уралдаанд оролцох болов. Анхны сэдлийг хэн нэгэн өгсөн үү?

 

-Би маш их илүүдэл жинтэй байсан. фитнес эсвэл спиннингээр хичээллэнэ гэж боддог байсан ч тэгж байгаад явна гэж хойшлуулсаар байсан. Тэгтэл манай эхнэр “ийм тэмцээн болох юм байна, миний хань ороод үзээч” гэсэн саналыг тавьсан. Тэгээд тэмцээн уралдаан гэдэг үүднээс нь өөрийгөө сорих гэж орсон. Уралдааны явц маш өрсөлдөөнтэй байсан. Долоо хоног бүр жингээ үзүүлнэ. Тэр бүрт өрсөлдөгчид маань 100 граммаар ойртож, зарим нь илүү гарсан байдаг.

 

-Ямар хугацаанд хэдэн кг жин хасав?

 

-Би 68 хоногийн хугацаанд 33.9 кг хассан байна.

 

-Илүүдэл жинтэй хэр удаан явсан вэ?

 

-Ажлын шаардлага, буруу хооллолтоос болж илүүдэл жинтэй болсон. 10-аад жил том гүзээтэй явсан. Том гүзээтэй хүмүүсийн тооноос хасагдсандаа маш их баяртай байна. 

 

-Одоо бол таныг гүзээтэй байсан гэдэгт итгэхээргүй байна. Энэ жингээ хадгалах, барих тал дээр спиннингийн багш нар ямар зөвлөгөө өгөв?

 

-Манай багш нар идэж уух зүйл, хоолны дэглэмийг бүх хүнд нээлттэй зааж өгдөг. Тэвчээр гаргаж, дэлгэмээ барьж чадвал амжилтанд хүрнэ.

 

-Зорилго бол жингээ хаях байсан. Харин ялагч болоод 4 сая төгрөг авна гэж бодож байв уу?

 

-Анх бол илүүдэл жингээ хасъя л гэж орсон. Харин явцдаа оролцогч нартай өрсөлдөж, нэгэнт уралдаан учраас түрүүлэх ёстой гэж бодоод илүү хичээж эхэлсэн.

 

 

-Дөрвөн сая төгрөгөөр юу хийх вэ?

 

-Миний бүх хувцас томдсон. Эхний ээлжинд хувцсаа шинэчилнэ.

 

-Таны өмд гэхэд ямар хэмжээтэй болж багасав?

 

-42 размераас 34 болсон.

 

-Шантрах үе байсан уу?

 

-Хоолны дэглэмтэй үед хоол идэж байгаа хүмүүсийн дэргэд байх хэцүү. Тэрийг тэсч гарах хэрэгтэй.

 

-Бараг л 40 кг жин хаясан хүнээс спиннингээр хичээлэхийн давуу талыг асуухгүй байж болохгүй байх?

 

-Хамгийн чухал нь эндээс эрүүл мэндээ олж авсан. Нуруу нь өвддөг байсан хүн сар дугуй жийгээд ямар ч асуудалгүй болсон. 60 настай эмээ дугуй жийж байна. Нас насныханд тохиромжтой.

 

-Одоо гэр бүл, найзуудыгаа спиннинг руу уруу татах байх даа?

 

-Найзуудыгаа уриалж байгаа. “Би жингээ хасмаар байна-III” тэмцээн хоёрдугаар сард эхэлнэ. Тэр уралдааны ялагч нь миний ойр дотны хүмүүс, найз нөхдийн нэг байгаасай гэж хүсч байна. Би маш сайн зөвлөгөө өгч, туслах болно.

 

-Спиннингээр хичээллэхийг хүсч байгаа ч зориглож чадахгүй олон хүмүүс байгаа. Тэдэнд та юу хэлэх вэ?

 

-Эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж, өөртөө цаг зав гаргаарай гэж хэлье. Өөрөө хоолоо тохируулж идээд, өдөрт  нэг цаг дугуй жийдэг. Хэцүү зүйл байхгүй. Ганцхан цагийг өөртөө маш гоё хөгжилтэйгээр зарцуулахыг хүсч байвал спиннингээр хичээллээрэй.

 

-Сүлд спиннингийнхэнд юу хэлмээр байна вэ?

 

-Багш нартаа, ажилчдад бүгдэд нь маш их баярлалаа. Өөрийгөө өөрчилж чадсандаа үнэхээр их баяртай байна.  Та нартаа ажлын амжилт хүсье.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Armi,hvchnii baiguulgad ajilladag dvremt huvtsas umsdug hvmvvst targan gvzeetei bhyg zubshuuruhgvi bmaar bna.2km ch gvij chadahgvi hvmvvsiig tend bailgaad yaahav.Vndesnii buhud ch gesen gvzeegee unjuulsan wmnuud nvtsgen shaldan deveheer bvr oi gutah shig boldog.ene bol hooloo taaruulj idej chadahgvi archaagvi hvmvvs shvv dee.uvchtei hvn bj bas bolno l do .gehdee 95 huvi ni archaagvinh
2018-01-16
Зочин:
Mundag bna bayar hurgeye
2018-01-12
Зочин:
Тэр балиар газраас бидэн дээр ирсэнд баяр хүргье
2018-01-10
иах:
1 маань биднийгээ орхин явлаа
2018-01-09
Зочин:
Жоохон техникийн юм хэлэхэд, өндөр нуруутай хүн 30 кг хасаг, жижгэвтэр биетэй хүн 30 кг хасах харьцангуй ойлголт юмаа. Тийм болохоор тэмцээнээ шүүхдээ BMI гэхэ мэт арай дөнгүүр хэмжээсээр шалгаруулбал нийт оролцогчдод шударга санагдах байх. Юу ч гэсэн илүү жингээ хасаж болдог гэдгийг хүмүүст ойлгуулах сайхан ажил байна.
2018-01-08
Zochin:
Turah ni uuriin archilgaanaas boldog zyil shyy. Zaaval mungu tulj uuriiguu shataah shaardlagagyi turj bolno. Ta hooloo zuv tohiruulaad TARAG uugaad yzeerei. Mash yr dyntei shyy
2018-01-08
albaker:
Сайн уу, Та нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компани хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, орон сууцны зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйлийн нэг болгохын тулд энд байгаа шигээ цаашид ч харагдахгүй байгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийг 2 -иар өсгөж 5000 доллараас 50 сая доллар хүртэлх зээлийг санал болгож байна. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбогдож, санхүүгийн асуудлууд, өнгөрсөн зүйлээ хийхэд таатай байх болно, Кредит шалгалт шаардлагагүй, 100 баталгаатай байх болно. И-мэйл явуулна уу albakerloanfirmgmail.com.
2018-01-06
Зочин:
Жин хасахаар их ядардаг юм байна лээ. Яаж ядралт багатай байх талаар зөвлөгөө оруулбал
2018-01-05
Том гүзээтийнхэн:
Амиа бодоод биднийгээ орхисон ч өвчин зовлонгүй сайхан болсонд нь баяр хүргье. Шинэ хувцас авч мөнгө үрээд юу хийнэ? Оёдолчинд өгөөд хасуулчихаач. Сэтгээч, сэтгээч. Ухаан санаа чинь харин асуудалтай болчихоо юу даа
2018-01-02
гЭРЭЛ:
иЛҮҮДЭЛ ЖИНТЭНЙ ҮЕИЙНХ НЬ ЗУРГИЙГ ТАВЬ ТЭГЖ БАЙЖ ХАЗАЖ ҮЗЭХЭЭС НААШ АМАРДАГГҮЙ МАНАЙХАН ИТГЭНЭ. КККК нЭВТРҮҮЛГЭЭ Ч ХАТ ДАА.
2017-12-12
osormaa:
dahin hezee zoiogdoh be msj ilgeenevv
2017-12-11
osormaa:
dahin hezee zoiogdoh be msj ilgeenevv
2017-12-11
Туяа:
Жингээ хаяхаас өмнөх зургийг нь харьцуулж үзэх юмсан
2017-12-10
zochin:
yag ali ni um be 3 zaluu bhin medeh um alga
2017-12-08
дугуй:
дугуй унсанаар бүх биений өвчин байхгүй болдог шүү дээ. Сайхан шүү гол нь дугуйн зам л хэрэгтэй байндаа,Үгүй ядаж хотын захад дугуй замтай болоод ........................
2017-12-08
Зочин:
Би ч бас жингээ 20-иод кг хассан. Спиннинг биш, унадаг дугуй л даа. Үр дүн сайтай, олон өвчин алга болсон. Одоо бол амьдралыг дугуйгүйгээр төсөөлж ч чадахгүй болсон. Өвөл ч гэсэн ажрахгүй унаж байна. Юун түгжрэл, юун стресс
2017-12-08
Зочин:
Би ч бас жингээ 20-иод кг хассан. Спиннинг биш, унадаг дугуй л даа. Үр дүн сайтай, олон өвчин алга болсон. Одоо бол амьдралыг дугуйгүйгээр төсөөлж ч чадахгүй болсон. Өвөл ч гэсэн ажрахгүй унаж байна. Юун түгжрэл, юун стресс
2017-12-08
Зочин:
ЭХНЭРЭЭ БАЯРЛУУЛААРАЙ.
2017-12-08
Зочин:
ЖИНГЭЭ ХАСЧ ЭРҮҮЛ БОЛСОНД НЬ БАЯР ХҮРГЭЕ!!!!!!!!!!!!!!!! БАЯР БИ БАС ЖИНГЭЭ ХАСМААР БАЙНА АА.
2017-12-08