Мал, амьтны эрүүл мэндийн хуулийг хэлэлцэж байна
2017-12-08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай  холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг:

 

-Сүүлийн үед малын махаа экспортолъё гэж их ярих болсон. Махаа экспортлохын тулд малын эрүүл мэндийг төр анхаарах хэрэгтэй. Бид вакциныг Хятад, Энэтхэгээс авч байгаа. Энэ хууль батлагдсанаар вакцинаа дотооддоо үйлдвэрлэдэг болно. Малын хөлийн татварыг орон нутагт нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ энэ хуульд малын хөлийн татварын талаар тусгаагүй. Малын хөлийн татварын хуулийг удахгүй хэлэлцэх байх. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Энэ их чухал хууль байгаа юм. Монгол орны эдийн засгийн тогтолцоог олон тулгууртай болгох талаар ярьж байгаа. Малын эрүүл мэндийн юу юунаас илүү чухал асуудал. Босоо тогтолцоотой, нэг хяналтад оруулах хэрэгтэй гэсэн санал хэллээ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин