Трампын шийдвэрийн улмаас хоёр хүн амиа алджээ
2017-12-10

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт эртний түүхт Иерусалем хотыг Израйлийн нийслэл хэмээн мэдэгдсэн билээ. 

 

 

Трампын энэхүү мэдэгдлийн дараа Палестины эрх баригчид дургүйцлээ илэрхийлж "Цагаан ордны тэргүүн Израйль болон Палестины дунд хэзээ ч дуусахааргүй сөргөлдөөнийг эхлүүллээ" гэж мэдэгджээ.

 

Тэгвэл Газын зурваст Палестины төрийн далбааг барьсан мянга мянган жагсагчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Трампын гэрэл зургийг галдан шатаасан байна.

 

Энэхүү жагсаалыг Израйлийн цагдаагийнхан хүчээр дарахыг оролдсоны улмаас мөргөлдөөн үүссэн аж. 

 

Мөргөлдөөний улмаас хоёр хүн амиа алдаж, 700 гаруй хүн шархадсан гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Трамп дэлхийг тойрон дайн өдөөсөн новш
2017-12-11
Amerik butar:
Tramp delhiig heden heseg huwaalaa daa
2017-12-10