Баянзүрхийн МАН-д клиентелизм цэцэглэжээ
2017-12-11

 

Гажуудсан ардчиллын сонгодог жишээ

 

Сүүлийн жил хагасын туршид Баянзүрх дүүргийн МАН-ыг тойрсон будилаантай, эргэлзээтэй мэдээлэл хэвлэлийн хуудаснаас салахаа болив. Учир шалтгаан уг язгуурыг нь хөөгөөд үзвэл маш аюултэй дүр зураг тодрон гарлаа. МАН-ын Баянзүрх дүүргийн хороо клентелист бүлэглэлд бүрэн эзлэгджээ.

 

Клиентелизм гэж юу билээ?

 

Чехийн улс төр судлаач, доктор М.Клима-гийн “Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу” хэмээх ном монгол хэлээр төсөрхөн хэвлэгдсэн гарсан билээ. Энэ номыг тойрсон хэлэлцүүлэг улс төрийн хүрээнд идэвхтэй өрнөж, Монголын нийгэм гажуудсан ардчилалд нэрвэгдсэн, төрийн удирдлагын бүх шатанд клиентелист бүтцүүд үүрлэж, төрийг шимэгчлэн, Монголыг доройтуулж байгаа болохыг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна.

 

Клиентелизм гэдэг нь бизнес улс төрийн бүлэглэлээс өөрсдийн хүмүүсийг улс төрд зүтгүүлж, мөнгө, зохион байгуулалт, нөлөөллөө ашиглан намын болон төрийн удирдах албан тушаалд тавиулах үйлчилгээг хийж эргээд түүнээсээ албан тушаал, тендер, төрөөс үзүүлэх элдэв дэмжлэгийн үйлчилгээ авдаг клиент-клиент гэсэн харилцаа бүхий улс төр юм. Зах зээлийн хэвийн харилцаанд үйлчлүүлэгч – үйлчлэгч гэсэн харилцаа байдаг бол клиентлизм нь үүнийг гажуудуулж үйлчлүүлэгч-үйлчлүүлэгч гэсэн бартер солилцоо руу түлхэн оруулдаг ажээ.

 

Ардчиллыг гажуудуулдаг нэн хортой үйл ажиллагаа болох улс төрийн намыг клиентжүүлэх явц нь хоёр замаар өрнөдөг болохыг доктор М.Клима заасан.

 

а) Улс төрийн намыг доороос нь хувьчлах. Орон нутгийн удирдлага, засаг захиргааны байгууллагуудыг эзлэн авах зорилгоор улс төрийн намын гишүүнчлэлд өөрсдийн хамаарал бүхий этгээдүүд, хөлсний хүмүүсийг олноор шургалуулж санал хураалтанд нөлөөлөх замаар орон нутгийн намын удирдлагад сонгогдон улмаар төрийн эрх мэдэлд санаархдаг, төрд шимэгчлэн амь зуух амьдралын хэвшил бүхий хүмүүсийн явуулгаар хэрэгжих үйл явц. 

 

б) Улс төрийн намыг дээрээс колоничлох. Орон нутгийн болон төв намын удирдлагыг бизнес зорилго бүхий бүлэглэлүүд мөнгөөр худалдан авч, түүгээр дамжуулан орон нутгийн болон засаг захиргааны эрх мэдлийг авч, төрийг шимэгчлэх явц.

 

Монголын улс төр судлалд дүүргийн намын байгууллагыг клиентелист бүлэглэл доороос нь хувьчилж, дээрээс нь колоничлохын сонгодог загварыг харуулсан БЗД-ийн МАН-ын хорооны түүхийг их, дээд сургуулиудын улс төр судлалын хичээлийн case study болгон судлаж байна.

 

БЗД-ийн МАН-ыг хэрхэн клиентжүүлэв

 

2012 оны УИХ-ын болон орон нутгийн ИТХ-ын сонгуулиар МАН том ялагдал хүлээснээр удирдлагад сул орон зай үүссэн юм. Чоно борооноор гэдэг шиг энэ завшааныг эрх мэдэлд хүрэх зам мөр болгон ашиглахаар нэгдмэл сонирхол бүхий гурван этгээд сүлбэлдсэн нь Г.Атармаа, Н.Баярмөнх, Э.Бат-Амгалан нар байлаа.

 

Н.Баярмөнх нь Hollywood гэх шөнийн цэнгээний газар ажиллуулдаг, Э.Бат-Амгалан болохоор Батхаан төв хэмээх үйлчилгээний газрыг, 3-4 баарны хамтаар эзэмшдэг аж. Энэ хоёрын хүний нөөц болон хөрөнгө боломжинд тулгуурлан дүүргийн МАН-ын хороог клиентжүүлэх санааны гол зохиогч, гардан гүйцэтгэгч нь Г.Атармаа байлаа. Тэрээр МЗХ, Хулгайчгүй монгол хөдөлгөөны “Хар жагсаалт”-д бичигдэж байсан (эх сурвалж: khulgaichguimongol.myf.mn/blacklist/282) дүүргийн намын хороонд өнөө хоёроо бодвол өмнө нь дүүргийн намын хороогоор эргэлдэж асан хашир бурхи аж. Сайн дүү нарын компанийн ажилчдыг цэвэрлэгчээс нь захирлыг хүртэл МАН-ын хорооны гишүүн болгосон нь Г.Атармаагийн эхний нүүдэл байжээ. Ингэснээр 2013 онд Н.Баярмөнхийг МАН-ын хорооны даргаар сонгуулж дөнгөв.

 

МАН-ын хорооны дарга болмогцоо Н.Баярмөнх Г.Атармааг дэд даргаар тохоон томилж, ач хариулаад, хоёул хослон намаа клиентжүүлэх явцыг эхлүүлсэн нь намын удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл болохыг жирийн гишүүд тэр үеэс л шүүмжилж иржээ. Тэд өөрсдийг нь шүүмжилсэн гэх шалтгаах МАН-ын гишүүнээр 30, 40 жил болсон гишүүд, болон идэвхи зүтгэлтэй залуусыг намаасаа хөөв. Энэ талаар БЗД-ийн МАН-ын 27 дугаар үүрийн дарга С.Буянзаяа: “МАН-ын үндсэн дүрэм бол бидний мөрдөх хууль. Гэтэл Н.Баярмөнх хуулиа дагаж мөрдөхгүй байна. Тэрээр ИТХ-ын тэргүүлэгч Э.Бат-Амгалангийн хамтаар ах дүү, хамаатан садан, найз нөхөд зэргээр дүүргийн намын хороог бүрдүүлж, зөвхөн тэдний дунд үйл ажиллагааг явуулж байна” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байжээ.

 

Н.Баярмөнх МАН-ын дүрмийг үл баримтлан, өөрийн бүлэглэлийн заавраар ажилладаг, өөрийгөө “М.Энхболд даргын хамаатан” гэж зарлах замаар дархлаа үүсгэх гэж оролддог гэх шүүмжлэл олонтаа гарч, 2014 оны 6 дугаар сард Нийслэлийн МАН-ын хяналтын хороонд 100 гаруй гишүүд шаардлага хүргүүлсэн удаатай. Нийслэлийн МАН-ын хяналтын хорооноос үүрүүдийн тайлан, сонгуулийн хурлыг хийлгэх шийдвэр гаргасан ч Н.Баярмөнх, Г.Атармаа, Э.Бат-Амгалан нарын клиентелист бүлэглэл авч хэлэлцсэнгүй.

 

Дүүргийн намын гишүүдийн удаа дараа хэвлэлд өгч байсан мэдээллээс харахад “Н.Баярмөнх нь байнга шахуу зодоон хийж, хүний эрүүл мэнд хохироосон, Цагдаад эрүү үүсгэгдэн шалгагдсан. Намын удирдлагыг хүч хэрэглэх замаар хэрэгжүүлэх гэж оролддог. Сүнжин гранд буудалд намын хурал, шинэ жилийн цэнгүүнийг давхардуулж хийнгээ баарны хамгаалагчдаар өөртэй нь санаа нийлээгүй гишүүдийг зодуулсан. Өөрөө нэгэн намын гишүүнийг хутгалсан. Хутгалуулсан хүнд албан тушаал амлаад хэргийг дарсан” гэх мэт үй түмэн гомдол хөвөрч байжээ.

 

2014 онд асар их хэл амны улмаас Г.Атармаа Н.Баярмөнхийг солихоос аргагүйд хүрч нөгөө дүү Э.Бат-Амгаланг даргаар сонгуулжээ. Гэлээ ч намын гишүүдийн эсэргүүцэл намжсангүй. Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны VI бага хурлыг дахин хуралдуулах түр хороо ч байгуулагдав. Түр хорооны тэргүүн Х.Оюунбилэг: - Н.Баярмөнхийн найз Э.Бат-Амгалан хууль бус үйлдэлдээ баарныхаа хамгаалагчдыг ашигладаг. 2016 оны орон нутгийн сонгуулийн дараа БЗД-ийн засаг даргын суудлыг хууль бус томилгоогоор авах оролдлого хийж үймээн дэгдээхдээ баарныхаа хамгаалагчдаар дүүргийн байрыг эзлүүлж шуугиан тарьсан.  Ер нь энэ нөхрийн талаар таагүй мэдээлэл олон байдаг.  Э.Бат-Амгалан 2008-2011 онд БЗД-ийн ЗДТГ-ын үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орлогч даргаар ажилласан. Эдгээр албыг хашиж байхдаа эрх мэдлээ хууль бусаар ашиглаж хулгай, булхайн аргаар олон ажил амжуулсныг МАН-ын шударга гишүүд, дэмжигчдийн холбооны гишүүд илчилж, үнэн зөв мэдээлэл өгөхийг шаардаж байсан” хэмээн ярьсан нь хэвлэлд үлджээ. Э.Бат-Амгалангийн үйлдсэн нэгэн хэргийн талаар ЗТГХМШХ-ийн Хэрэг бүртгэх тасгийн  дарга О.Баттөр ийм мэдээлэл өгч байжээ. “Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан гэх хүн энэ сарын 2016 оны 10 сарын 19-ны өдөр зам, тээврийн осол гаргасан. Туул гэх эмэгтэйн машиныг араас нь мөргөсөн. хэргийг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, ахмад Бямбадорж шалгаж байна”. Э.Бат-амгалан хохирогч Туулд хүнд гэмтэл учруулсан ч хэргийг дарахын тулд орон сууц амлаж, чимээгүй болгосон байдаг. Сонгуулиар “царцаа нүүлгэж”, сонгогдсныхоо дараа “Манай царцаанууд нйадваргүй юм билээ. 700 царцаанаас 500 нь л манай талд саналаа өгсөн байх юм” гэх зэрэг хуульд харш зүйл ярьж явсан гэхичлэн мэдээллүүд намын хянан шалгах байгууллага, хуулийн байгууллагуудад олноор иржээ.

 

Х.Оюунбилэг цааш нь “Анхан шатны байгууллагуудынхаа гишүүдээсээ санал авдаггүй. Дарга нарын бодлого гээд шууд тулгадаг, дотоод сонгуульд чөлөөт ардчилал байхгүй болсон байна” хэмээн ярьсан нь Г.Атармаа намынхоо хороог дээрээс нь колоничлох бодлого явуулсны шинж тэмдгийг илэрхийлсэн байна. Дээрээс колоничлох явц нь даамжирч намын хорооноос хальж дүүргийн Засаг даргыг томилох хүртэл ужгирчээ.

 

2016 оны сонгуулиар  дүүргийн ИТХ-ын 41 төлөөлөгчийн 22 нь АН-аас, 19 нь МАН-аас сонгогджээ. Гэтэл дүүргийн сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий Ардчилсан намын 6 төлөөлөгчийн нэрийг ямар ч үндэслэлгүйгээр хасах  тогтоолыг 10 дугаар сарын 24-ний өдөр Г.Атармаагийн заавраар гаргажээ. Уг тогтоолд МАН-ын 19 нэр дэвшигчид түр үнэмлэхийг нь гардуулаад, АН-аас нэр дэвшсэн 22 хүний үнэмлэхийг гардуулахгүй байхыг даалгасан нь клиентелист бүлэглэл дүүргийн захиргааг дээрээс нь колоничлох ажиллагааны эхлэл байлаа. Сонгуулийн тухай хуулиар дүүргийн сонгуулийн хороо нь нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах эрхгүй юм. Гэтэл Дүүргийн сонгуулийн хорооны хууль бус тогтоолд үндэслэн МАН-ын хорооны дэд дарга Г.Атармаа ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонготой үгсэн 2016 оны 12 дугаар сарын 20-нд 21/73 тоот албан бичиг үйлдэж, үүгээрээ түрий барин дүүргийн ИХТГ-ын тамгыг хуурамчаар хийлгэсэн байдаг. Ингээд хуурамч тамгаа ашиглан Г.Атармаа өөрийгөө ИТХ-ын даргаар томилж, Э.Бат-Амгаланг дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоол үйлдэн хотын Засаг даргад хүргүүлжээ. Энэ бол ардчиллын түүхэнд гараагүй эрх мэдэлд шунасан, улайм цайм үйлдэл байсан бөгөөд гажуудсан ардчиллын судлагдахуун болон бичигдэж байна.

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын өрөөг хүчээр булаан авчээ.

 

Г.Атармаа, Э.Бат-Амгалан нарын дүүргийн засаглалыг дээрээс нь колоничлон эзлэх төлөвлөгөө Баянзүрх дүүрэгт хэрэгжсэн 2 цагийн будлианд цагдаагийн байгууллага татагдан орж иргэд рүү хорт хий цацаж, бороохойдон мөргөлдөөн үүсгэсэн билээ. Шудрага шүүх энэ бусармаг явдлыг таслан зогсоогүй бол юу болж дуусах байсныг хэн ч үл мэднэ. Захиргааны хэргийн шүүх Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон тул Э.Бат-Амгаланг дүүргийн Засаг даргаар томилсон тушаал бас хүчингүй болсон юм. 

 

Дүүргийн намыг бүрэн эзлээд, цаашид Засаглалыг эзлэх зорилгоо умартаагүй Г.Атармаа, Э.Бат-Амгалан нарын клиентелист бүлэглэл 2017 оны 11дүгээр сарын 28-ны өдөр дүүргийн ИТХ-ыг тасалдуулах зорилгоор жагсаал зохион байгуулж, улмаар гар хөл болсон этгээдүүдээ ИТХ-ын төлөөлөгч рүү турхиран, гүтгэн гүжирдсэн мэдээллийг нийгмийн сүлжээгээр идэвхийлэн тарааж байна.

 

БЗД-ийн МАН-ын шудрага гишүүд удаа дараалан сонгуульд ялагдсан, намыг эрүүл бус үйл ажиллагаанд түлхэн оруулж ардчиллын хэм хэмжээг уландаа гишгэсэн хорт бүлэглэлийг тайлангаа тавьж, ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж байгаа юм. МАН-ын дээд удирдлагууд сонгуулийн ялагдлын хариуцлагыг хүлээчихээд байхад удаа дараа ялагдуулсан хүмүүс хэвээр үлдэж таарахгүй хэмээн тэд үзжээ.

 

БЗД-ийн МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Б.Ганзориг: Намын үндсэн дүрмийн дагуу орон нутаг, УИХ, Ерөнхийлөгч зэрэг сонгуульд ялагдал хүлээсэн тухайн намын удирдлага огцорч хариуцлага хүлээх заалттай. БЗД-ийн хувьд мөн адил асуудал тавьж байгаа. 2012 оноос өмнө Баянзүрх дүүрэг хэзээ ч орон нутаг болон УИХ, Ерөнхийлөгчийн гэх мэт томоохон сонгуульд ялагдал хүлээж байгаагүй. Э.Бат-Амгалан, Г.Атармаа нар ах дүү, хамаатан садангаараа намын хороонд ажиллаж байна. Хурлаа хий, тайлангаа тавь гэж намын дүрмийн дагуу шаардлага тавиад орохоор намын хорооны хүмүүс маань уурлаж бухимддаг болж. Баянзүрх дүүргийн МАН-ын хороо ямар Э.Бат-Амгалангийн хувийн компани биш дээ.

 

Хэрвээ Г.Атармаа, Э.Бат-Амгалан нар хариуцлагаа хүлээхгүй намын болон төрийн ажлыг гацаасаар байх аваас тэмцлийн дараагийн шатанд шилжихээр төлөвлөж байгаа гэнэ. МАН-ын шинэ удирдлагууд дунд шатандаа явагдаж байгаа клиентелист хорт үзэгдлийг таслан зогсоож, хууль журам, шудрага ёсыг сэргээхгүй бол сонгогчид ирэх сонгуулиар хатуухан хариу барих нь дамжиггүй юм.

 

Н.Анх

 

Shuud.mn
Сонин хачин
Bayar S:
Bas neg Zahialgat bichleg, hun gujirddeg ene arga monhod baih baiho
2017-12-13
Золоо:
Манайхан нээрээ үнэн сонин хүмүүс шүү хэн нэгнийг муулах юманд ийм сайн. Харин хамтраад сайн үйлсийн аянд нэгдий гэхээр нам гүм .... Монголчуудаа хүн ам нь цөөхөншдээ нэгнээ хүндэтгэж амьдралдаа...
2017-12-12
Зочин:
БЗД-т МАН ,А.Намын дунд ДИТХ-ын асуудал бүтэн жил гаран яригдаж хэрүүлийн бай болж байгаан үнэн гэхдээ МАН-ын дарга Э.Бат-Амгалан Г.Атармаатай бүх зүйлийг харлуулж нэр төрд халдаж байгаа хүмүүс ичиж булчирхай байна уу? Хаанаас үндэслэлгүй бөөн гүжир гүтгэлэг олж бичээд байнаа.
2017-12-12
Ялаа:
Клиент гэж бие үнэлэгчид зуучилагч гэж сонсож байсан юм байна ккк
2017-12-12
зочин:
Ямар завтай хүмүүс вэ? Хэн нэгнийгээ сайхан муулаад сууж байдаг. Мэдлэг боловсролгүй л хүн муулж доромжилж байдаг.
2017-12-12
зочин:
Ямар завтай хүмүүс вэ? Хэн нэгнийгээ сайхан муулаад сууж байдаг. Мэдлэг боловсролгүй л хүн муулж доромжилж байдаг.
2017-12-12
zochin:
Ter yalzarchihsan hozor togoldog gd bicheed bga gar uuruu dund ni bj bsiin bishuu haha harsan yum shig bichij bhiig bodohod.
2017-12-12
Зочин:
ZOVHON MONGOLD BURUU ZAMAAR BUDAA TEEJ ZORIGIIN AMIND HUREEGUI
2017-12-12
zochin:
humuusiig ilteer gutgesen bshdee. yg unendee baidal ymar baigaag humuus medej l bgaa shdee. ene Ganzorig gedeg nuhur namiin horoonii darga boloh geed bugdiig ni ingej gujirdej bolohgui shde!!!!
2017-12-11
БЗД-ийн 6-р хороонд МАН-ын үүр огт ажил хийдэггүй.:
Намынхаа үүрийг сайн ажилладаг бол хамтарч зохион байгуулах ажил их байх юм. Уранцэцэг гээд эмээ ажилладаг гээд явдаг юм. харилцаа их муутай хүн дээ. 6-р хороонд Дулмаа гээд ахмадын зөвлөлийн дарга нь л намын ажил овоо хийгээд байдаг юм шиг байсан. Манай эмээг намын сурталчилгаанд ажиллуулсан байна лээ. БЗД-ийн МАН шинэчлэгдвэл түүчээлэн ажиллахад би бэлэн байна.
2017-12-11
БЗД-ийн 3-р хороонд намын үүр байхгүй:
Би БЗД-ийн 3-р хороонд оршин суугаад 4 жил болж байна. Энэ хугацаанд энд МАН-ын үүр байдаг гэдгийг мэдээгүй ба эрж сураад ч байдаггүй.Ийм байхад яаж нам нь гишүүдтэйгээ ажиллах вэ дээ.БЗД-ийн 3-р хороонд намын үүр байхгүй. Хотын МАН-ын дарга нар үүнийг мэддэг бол уу.
2017-12-11
зочин:
Хаана ч байдал адил байна Ховд аймаг т 11 ба 13 ийн бүлэг үүсээд МАН зад үзэлцэж байнаа Ард олон хохирч байнаа Баян өлгийд ч мөн адил байна
2017-12-11
БЗ ДҮҮРГИЙН МАН БОЛ ҮНЭХЭЭР ЯЛЗАРЧИХСАН ГАЗАР:
БЗ ДҮҮРГИЙН МАН БОЛ ҮНЭХЭЭР ЯЛЗАРЧИХСАН ГАЗАР
2017-12-11
zochin:
Дүүргийн иргэдийн төлөө энэ тамгын газрыг цэгцэлж өгөөч дээ
2017-12-11
Мөнхжаргал:
Жинхэнэ ялзрал, завхрал байна даа.
2017-12-11
ЗОЧИН:
БЗ ДҮҮРГИЙН МАН БОЛ ҮНЭХЭЭР ЯЛЗАРЧИХСАН ГАЗАР, ХЭДЭН БАЛАЙ ЮМ ХӨЗӨР ТОГЛООД СУУЖ БАЙДАГ ӨМХИЙРСЭН ГАЗАР!!! ЯМАР Ч МЭДЛЭГ ЧАДВАРГҮЙ БҮДҮҮЛЭГ ХЭДЭН ХАЛТАР ЮМНУУД СУУЖ БАЙДАГ Ш ДЭ
2017-12-11