Мадуро сөрөг хүчнийг сонгуульд нэр дэвшихийг хориглов
2017-12-11

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро сөрөг хүчнийг ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг хориглосон талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

 

 

Ерөнхийлөгч өчигдөр “Хотын даргын сонгуульд санал өгсөн намын гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой” хэмээн мэдэгдэв.

 

Сөрөг хүчний намууд сонгуулийн системийг “алдаатай” хэмээгээд санал өгөхөөс татгалзсан бол Ерөнхийлөгч Мадуро “Венесуэлийн сонгуулийн системд бүрэн итгэж болно” хэмээн хэлжээ.

 

“Өнөөдрийн сонгуульд оролцоогүй намууд ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй” хэмээн Ерөнхийлөгч ард түмэндээ хандан мэдэгдлээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин