Улаанбаатар
ХААН Банкны дөрвөн тооцооны төв цусны даралт хэмжих багаж бүхий булантай боллоо
2017-12-11

 

Манай улсад төдийгүй дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин болж, дэлхийд зүрх судасны өвчнөөр жилд 17,5 сая хүн нас барж байна. ДЭМБ-аас цагаасаа эрт зуурдаар нас барах гол шалтгааны нэг нь цусны даралт ихсэлт хэмээн онцолж байна.      

 

Нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмрээ оруулагч үндэсний тэргүүлэгч банк ХААН Банк  нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаараа дамжуулан Шастины нэрэмжит улсын III-р төв эмнэлэгтэй хамтран “Цусны даралт ихсэлтийн эрсэг аян”-г хэрэгжүүлэхээр өнгөрсөн 4-р сард гэрээг үзэглэсэн билээ.    

 

 

Тус аяны хүрээнд хийгдэж буй томоохон ажын нэг нь ХААН Банкны дөрвөн тооцооны төвд цусны даралт хэмжих багаж бүхий булан байгуулах ажил бөгөөд өнгөрөгч Баасан гарагт ХААН Банкны “Дамба” тооцооны төвд ээлжит буланг нээж ашиглалтад орууллаа.  Ингэснээр ХААН Банкны “Дамба”, “Баруунхүрээ”, “Сонгинохайрхан”, “Амгалан” тооцооны төвүүд цусны даралт хэмжих бүхий булантай боллоо.

 

Нээлтийн үеэр Улсын III-р төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир “Ард иргэдэд тулгамдсан асуудал болоод буй цусны даралт ихсэлтийн эсрэг бодитой ажлыг хамтран хэрэгжүүлж буй ХААН Банкны хамт олонд баярлалаа. Алслагдсан дүүрэгт байрлах ХААН Банкны салбар, тооцооны төвүүдэд цусны даралт хэмжих багаж байршуулсан нь ард иргэдийн эрүүл мэндэд чиглэсэн бодитой ажил боллоо ” хэмээн онцоллоо.  

 

 

ХААН Банкны Байгууллагын харилцааны газрын захирал С.Ариунцэцэг “Улсын III-р төв эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж буй Цусны даралт ихсэлтийн эсрэг үндэсний аяны хүрээнд даралт ихсэлт өвчин, зүрх судасны өвчний тухай олон нийтэд сургалт, сурталчилгааны ажил хийх, мэдээлэл хүргэх үүднээс дөрвөн тооцооны төвд цусны даралт хэмжих багаж бүхий булан байгууллаа. Энэхүү буланг нээснээр харилцагчид банкаар үйлчлүүлэх үедээ цусны даралтаа хэмжиж, хяналт тавин  эрүүл мэнддээ анхаарах боломжтой боллоо” хэмээн дурдлаа.   

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хэхэхэ. ХААН банкны урт оочирт хэн ч зогссон даралт ихсэн л дээ. Харин одоо тэрийгээ бататгах төхөөрөмжтэй болж. Баярлалаа л гэе дээ.
2017-12-11