Мэргэжлийн боксчны чих тасрах дөхөв
2017-12-11

Мэргэжлийн боксын түүхэнд домогт “Төмөр” хочит Майк Тайсон өрсөлдөгч болох Эвандер Холлифийлдийн чихийг хазаж байсныг бокс сонирхогчид сайн мэднэ. Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр Лас Вегаст болсон тулаанд үүнтэй төстэй хэрэг гарчээ.

 

 

Дунд жингийн тулаанч Стефэн Смит техникийн хожлыг эсрэг тамирчиндаа алдсан билээ. Гэхдээ энэ ялагдал нь тийм ч ноцтой зүйл биш байв. Хамгийн ноцтой зүйл нь түүний зүүн чих Эвандер Холлифийлдийн тасардаг чихтэй адил байдалд орсон юм. Түүний өрсөлдөгч Варжас хэдийгээр хазаагүй боловч тулааны явцад чих нь урагдсан аж. Уг үйл явдлаас болж түүний чих тал хүртлээ тасарсан байна.

 

Энэ явдлаас болж тулааныг зогсоосон юм. Чихээ тасдуулах шахсан Стефэн Смит хэзээ рингэндээ эргэн гарах нь тодорхойгүй байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Үнэн үг:
Дээрх мэдээнд хэнийх нь чих тасарсаныг ойлгомжгүй бичиж Монгол хэл бичгийн товч, ойлгомжтой байдлаар утга илэрхийлэх чанарыг үгүй хийж байна. Монголын бүх ажил мэргэжлийн чанарын түвшин ийм л болоод байна. Улс орны том зорилгын үр дүн ийм жижиг гэх зүйлээс л шалтгаална
2017-12-11