Европын холбоо Иерусалем хотыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй
2017-12-12

Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Франц дахь айлчлалаа өндөрлүүлснийхээ дараа Белги улсад хүрэлцэн ирлээ.  

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт “Иерусалем хотыг Израйлийн нийслэл” хэмээн мэдэгдэж, Элчин сайдаа илгээсэн юм.

 

Ерөнхий сайд Белгийн нийслэл Брюссель хотноо Европын комиссын дипломат төлөөлөгч Фередерика Моггеренитай уулзсан талаар“Ройтерс агентлаг мэдээлэв.

 

Уг уулзалтын үеэр Ерөнхий сайд “Европын холбоо Иерусалем хотыг Израйлийн нийслэл хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Европын холбооны 28 улс ч гэсэн Цагаан ордны тэргүүний шийдвэрийг хүндэтгэх хэрэгтэй” гэж хэлжээ.

 

Түүнийг ийнхүү хэлсний дараа Моггерени“Иерусалем хотын асуудал Израйль болон Палестины хувьд эмзэг сэдэв болоод байна” гэж мэдэгдлээ.

 

Трампын шийдвэрийн дараа палестинчууд эмх замбараагүй байдал үүсгэсэн бөгөөд мөн Израйль цагдаа нартай мөргөлдсөн юм. Уг мөргөлдөөний үеэр хоёр хүн амиа алдаж, 760 гаруй хүн бэртжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Аль алиных нь шашины хүндэтгэлийн газар болохоор хэн хэндээ хал балгүй амьдрах хэрэгтэй. Трамп панз мөнгө талаас нь харж израйлуудын шунаг занг ашиглан, дарь асааж лалынханы идшинд хаяж орхих шиг боллоо
2017-12-12