Авлига авсан байцаагч нарыг цагдан хорьжээ
2017-12-12

Нийслэлийн прокурорын газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Эрдэнэбаярын Аззаяа, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Найдангийн Баярсайхан нарыг яллагдагчаар цагдан хорьжээ. 

 

Тэднийг хорих тухай саналыг  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон тус бүр нэг сарын хугацаатай цагдан хорьсон байна. 

 

 

Авлига авсан мэргэжлийн хяналтын байцаагч нарыг батлан даалтад гаргасан гэдэг нь ташаа мэдээлэл аж.

 

Б.Энэрэл

 

 

Shuud.mn
Сонин хачин
gerel:
Unen boditoi medeelel tavihad yadagiin
2017-12-12
irgen:
setguulchid dandaa tashaa medeelel hurgej niigemd heruuls hagaral bii bologdog. ed narig bolovsruulj hyandag gazar alga. durtai huniig hun bish bologdog, bas duu hooloi gej uursdiigoo hamgaaldag
2017-12-12
Zovhin:
400 yu ch bishee Naad Bayarsaihaniig chin shalgaval heden terbumaar garna Jinhene avilgach nudtei biyenees ni mongo avilga unerteed bdag muu yoriin shantaaj hun shuu
2017-12-12
zochin:
MEDEEJSHDEE , HUULIINHANTAI HUVAACHIHGUI YU.HUVAAJ HUSAHGUI BOL SHOROND SUUNASHDEE .
2017-12-12
Эрлийз:
Юу ч болоогүй бхад үнэн худал мэдэгдэхгүй мэдээлэл бичихээ болимоор юм аа
2017-12-12
зочин:
Урд нь нийслэлийн нэг эмэгтэй даргыг барилаал гэсэн. Ер олон янзаар дуулиан гараад чимээгүй болчихдог, Түүний нэг адил биз ээ.
2017-12-12