Брэдли Купер: Охин минь ээж шигээ ер бусын үзэсгэлэнтэй
2017-12-13

Холливуудын нэрт жүжигчин Брэдли Купер “ELLEN” шоунд оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр дуучин Лейди Гагагийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээж буй “A Star Is Born” кинонд тоглож буй юм.

 

 

-Таны гайхалтай найз бүсгүй Ирина Шейк  өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд Лос Анжелес хотноо амаржиж, охинтой болсон. Аав болоход ямар байв. Тэр үеийнхээ сэтгэл хөдлөлийн талаар бидэнтэй хуваалцаач?

 

-Мэдээж хэрэг би их баярласан. Баярласандаа болоод уйлсан. Охиныхоо гараас анх атгахад зүрх минь яг л бөмбөг шиг л түг түг гэсэн. Зүрхний цохилт минь дэргэд байгаа хүмүүст хүртэл сонсогдож байсан талаар олон хүн хэлсэн.  Амьдралдаа анх удаагаа л тийм мэдрэмж авсан.

 

-Одоо та аав болоод хэдийнэ олон сарыг ардаа үлдээжээ. Энэ хугацаанд аав гэх албан тушаалдаа дассан уу?

 

-Тэгэлгүй яахав. Гэхдээ өнгөрсөн саруудад охин болон Иринагийн дэргэд тийм ч их байгаагүй. Учир нь би шинэхэн бүтээлийн зураг авалтад оролцож байсан юм. Мэдээж хэрэг хувийн амьдрал чухал ч мөн ажлаа ч гэсэн амжуулахыг хүссэн. Аль алиныг нь хослуулахыг хүссэн.

 

-Ирина тэгвэл их гомдоллосон байхдаа?

 

-Заримдаа л. Гэхдээ би зураг авалтаа дуусгаад хамаг хурдаараа гэртээ ирж, бяцхан охинтойгоо уулздаг байсан. Ирина уран бүтээлч хүн ямар завгүй байдгийг сайн мэддэг учир өнгөрсөн хугацаанд их сайн ойлгосон.

 

 

-Та охиндоо их өвөрмөц нэр хайрласан. Леа Де Шейн гэх нэрийг хайрласан. Яагаад охиноо ийнхүү нэрийдэх болов?

 

-Энэ нэр гэрэл цацаруулагч гэсэн утгатай. Охин минь миний амьдралыг гэрэлтүүлж байгаа. Тиймээс л ийнхүү нэрлэсэн.

 

-Та хоёр хэзээ гэрлэх вэ?

 

-Энэ талаар бодож байгаа.

 

-Дахин хүүхэдтэй болохыг хүсч байгаа  юу?

 

-Мэдээж хэрэг. Ирина бид хоёр өнөр өтгөн гэр бүл болохыг хүсч байгаа.

 

-Ирина амаржаад удаагүй мөртлөө өмнөх шигээ үзэсгэлэнтэй бас халуухан харагдаж байна?

 

-Санал нэгдэж байна. Тэр минь илүү үзэсгэлэнтэй болсон.

 

 

-Охин тань та хоёрын хэнтэй нь илүү төстэй вэ?

 

-Ээжтэйгээ. Ер бусын гоо үзэсгэлэнтэй.

 

-Та дуучин Лейди Гагагийн кинонд тоглож байгаа. Энэхүү уран бүтээл хэзээ нээлтээ хийх вэ?

 

-Зул сараар.

 

-Түүнтэй хамтрах ямар байна?

 

-Их таалагдаж байгаа шүү. Ажлаа мэддэг хүнтэй хамтрах надад таалагддаг. Бид нэг нэгнээ их сайн ойлгож, олон зураг авалтыг амжилттай гүйцэтгэсэн.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ataarhuu huur ve.:
chamaas deer.
2018-11-15
Зочин:
Irina ene hogoor yadiin bol
2017-12-13
ataarhuu huur ve.:
chamaas deer.