Клипээсээ болж дуучин бүсгүй ял сонсчээ
2017-12-13

Египетийн уран бүтээлч, дуучин Шаима Ахмед өнгөрсөн сард цацсан клипээсээ болж, ял сонссон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Уг клипт дуучин бүсгүй хар өнгийн дотуур хувцастай байхаас гадна гадил дээр сүү асгаж буй үзэгдэл гардаг байна.

 

Шүүхээс түүнийг садар самууныг сурталчилсан хэмээн буруутгаж, хоёр жилийн ялаар шийтгэжээ. Энэхүү клипийг хийсэн найруулагчийг мөн хоёр жилийн ялаар шийтгэсэн байна.

 

Өдгөө 25 настай Шаима “Энэ бүхэн тохиолдоно хэмээн төсөөлж байсангүй. Үнэхээр сэтгэл минь өвдөж байна" хэмээн өөрийн фэйсбүүктээ бичжээ.

 

Тэрбээр мөн клипийг  нь үзсэн хүмүүсээс уучлалт гуйсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
yag tiim
2017-12-14
Зочин:
mundag huulitai yumaa mongol bol ulgiitei nyalh yarai huhed huchindej baigaa clip hiij baisan ch toohgui tedniigee od hemeen tahin shutdeg elgiin humuus
2017-12-13
Зочин:
yag tiim