Исламын улсын нэрийн өмнөөс Нью Йорк хотноо халдсан
2017-12-13

АНУ-ын Нью Йоркийн Манхэттены зүүн хэсэгт байрлах автобусны буудалд нэгэн этгээд амиа золиослохыг завдсан юм.

 

 

Тэрбээр гар аргаар бэлдсэн тэсрэх төхөөрөмжийг иргэдийн дунд дэлбэлэхийг санаархжээ. Уг үйл явдлын улмаас амиа золиослогч этгээд өөрөө хүнд гэмтэж, гурван хүн шархадсан аж.

 

Цагдаагийнхан гэмт этгээдийг баривчилсан билээ. Нью Йорк хотноо халдсан этгээдийг 27 настай Акайед Улла гэгч болохыг тогтоогоод байна.

 

Тэрбээр 2011 онд гэр бүлийнхээ хамтаар Бангладешаас АНУ-д цагаачлалаар ирсэн талаар АНУ-ын Төрийн департаментаас мэдээлэв.

 

Тэгвэл цагдаагийнханд байцаагдаж буй Улла өөрийгөө “Исламын улсын нэрийн өмнөөс Нью Йорк хотноо халдлага үйлдсэн” гэж хэлжээ.

 

Цагдаагийнхан түүнийг тус алан хядах бүлэглэлтэй холбоотой эсэхийг тогтоохоор ажиллаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин