Австралийн оны шилдэг баг тамирчид тодорлоо
2017-12-13

Австралийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Матилдас буюу шигшээ багийн хамтаар сүүлийн 1 жилийн хугацаанд үнэмлэхүй амжилт үзүүлсэн Сэм Кэрр Австрали улсын оны шилдэг спортын зүтгэлтэн шагналын эзэн боллоо.

 

Кэрр нь ингэснээр оны шилдэг гэсэн тодотголтой гурван шагнал авсан Матилдас багт хамааралтай гурван шагналын нэг нь түүнийх болж байгаа юм. Түүнээс гадна тус баг нь олон нийтийн таашаалд нийцсэн баг шагналыг авсан бол дасгалжуулагч Алэн Стаяжич нь оны шилдэг дасгалжуулагч шагналын эзэн болсон юм.

 

Тус баг нь энэ оны найман сард үндэстэн хоорондын тэмцээнд Япон, Бразил, АНУ-ын багуудыг түүхэндээ анх удаагаа буулган авсан билээ.

 

 

Өдгөө 24 настай Кэрр нь шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд гялалзсан амжилттай тоглож, сүүлийн 6 тоглолтод 11 гоолоор эсрэг багийн хаалгыг мялаасан байна. Мөн өнгөрөгч 11 сард Азийн Хөлбөмбөгийн Холбооноос тодруулсан оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин шагналыг мөн хүртээд байсан юм. Гэхдээ ёслолын ажиллагаанд Кэрр хүрэлцэн ирээгүй. Оны шилдэг баг шагналыг гардан авах хүндтэй үүргийг түүний багийн хамтрагч Лиза Дэ Ванна хүлээсэн. Тэрбээр уг шагналыг авсныхаа дараа “Австралийн хамгийн шилдэг багуудтай өрсөлдөж, олон нийтийн саналаар уг шагналыг авч байгаа нь үнэхээр итгэмээргүй сайхан байна. Энэ мөчийг маш удаан хүлээсэн. Өнөөдөр намайг болон баг хамт олныг маань дэмжих гэж 400 гаруй хүн цуглараад байна. Биднийг сайн хөлбөмбөгийн баг байсан учраас мянга мянган хүн холбогдож, баяр хүргэхийг хүсэж байгаа байх” гэж хэлэв.

 

Харин Австралийн бусад шилдгүүдээр буюу оны шилдэг мөч шагналаар Мэнни Пакъяаог буулган авсан Жэфф Хорны ялалт, оны шилдэг эмэгтэй тамирчин шагналыг халхтай гүйлтийн тамирчин Салли Пиэрсон нар тодорсон юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин