Суданд гэмтсэн Монгол цэрэг эх орондоо иржээ
2017-12-13

 

Өмнөд Суданд энхийг сахиулахаар явсан манай улсын цэргийн багийн нэг албан хаагч гэмтжээ. Түүнийг хэд хоногийн өмнө эх оронд нь хүргэж ирсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Суданд хоёрдугаар шатны эмнэлэгт эмчлэх боломжгүй байсан учраас эх орон руу нь буцаажээ. Энэ талаар БХЯ, ЗХЖШ-ын албаны хүнээс тодруулахад “Цэргийн нэг албан хаагчийг эрүүл мэндийн шалтгаанаар эх оронд нь хүргэж ирсэн. Одоогийн байдлаар Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тухайн цэргийн албан хаагч элдэв халдварт өвчин тусаагүй. Байраа тохижуулах ажил хийж байгаад гар, хуруугаа гэмтээсэн. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломж байхгүй байна. ГССҮТ-ийн эмч нар гар, хурууг нь тайрах шаардлагагүй гэсэн учраас цаашид эмчилгээ хийж байгаа” гэв.

 

М.БААСАНДЭЛГЭР

Эх сурвалж: www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин