Хятадын интернэтийн од 62 давхраас унаж, амиа алджээ
2017-12-13

Хятадын интернэт сүлжээний од Вү Ёонинг гэх 26 настай залуу 62 давхар барилгаас унаж амиа алдсан байна. Тэрээр Хятадын твиттер гэгдэг Вейбо сүлжээнд урлаг, спортын оддоос дутахааргүй олон мянган дагагчтай аж.

 

 

Залуу өндөр барилгад гарах сонирхолтой бөгөөд Хятадын томоохон хотуудад байрлах ихэнх өндөр барилга руу ямар ч хамгаалалтгүйгээр гардагаараа алдаршсан нэгэн юм.

 

Вү Ёонинг өнгөрсөн сарын 8-нд хамгаалалтгүйгээр 62 давхар барилгын дээвэр дээр гарах гэж байхдаа амиа алдсан байна.

 

Сүүлийн хэдэн долоо хоног өөрийн цахим сүлжээндээ ямар нэгэн мэдээлэл хийхгүй байхыг анзаарсан дагагчид нь түүн рүү цахим шуудан илгээсэн аж.

 

Хариуд нь залуугийн найз бүсгүй “Вү Ёонинг амиа алдсан” гэсэн байна.

 

 

Залуу 62 давхарт амжилттай гарсан бол 100 мянган юань авах байжээ. Гэхдээ уг мөнгийг залууд хэн өгөхөөр амласан нь нууц хэвээр байгаа юм.

 

“Энэхүү хүнд даалгаварын дараа залуу хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавихаар төлөвлөж байсан. Тэрээр хуримандаа зориулж, ивээн тэтгэгчээс ирсэн хүнд сорилттой даалгаврыг биелүүлэхийг зөвшөөрсөн” хэмээн залуугийн ах “China Morning Post” сонинд ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Youtube ner?
2023-04-19
Зочин:
Teneg ve...
2017-12-14
Зочин:
Галзуу
2017-12-14
zochin:
mungu huniig alladaa
2017-12-13