Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2017-12-14

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

 

2017 оны 12 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Улз голын хөндийгөөр 22-27 градус, Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх, голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 15-17 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин