“Ройтерс” агентлагийн сэтгүүлчдийг баривчилжээ
2017-12-14

Дэлхийн тэргүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “Ройтерс” агентлагийн хоёр сэтгүүлч Мьянмар улсад сурвалжлага бэлдэж байхдаа баривчлагдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

“Ройтерс” агентлагийн сэтгүүлчид болох Вэй Лон, Кай Соё О нарыг Янгон хотноо баривчлагдсан хэмээн олон улсын хэвлэлийнхэн мэдээлж байна. Гэхдээ уг мэдээллийг албаныхан батлаагүй байгаа юм.

 

“Тэднийг ямар шалтгаанаар баривчлагдсан эсэхийг тодруулахаар ажиллаж байна” хэмээн “Ройтерс” агентлагийн Захиргааны хэлтсээр мэдээлэв.

 

Мьянмарын эрх баригчид жил ирэх тусам хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж, тэдний эсрэг нэгдсэн сэтгүүлчдийг баривчлах нь элбэгшсэн юм.

 

Албан бус эх сурвалж “Ройтерс” агентлагт “Баривчлагдаад буй дээрх сэтгүүлчид Роханжи үндэстнүүдийн амьдардаг Ражин мужид очиж, зураг болон дүрс бичлэг хийсэн. Тэд бэлтгэсэн материалаасаа болж баригдсан” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин