Ж.Батзандан: УИХ-ын гишүүдийн олонх нь барьцаанд байна
2017-12-14

Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ. Тэд Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудлаар нээлттэй сонсгол явуулахаар болжээ. Энэ нь томилгооны сонсгол явуулах санал гаргасан гишүүдийн бүрэн эрхийн хүрээнд хийгдэх сонсгол юм байна. УИХ болон байнгын хороод энэ асуудлыг хэлэлцэхгүй, нээлттэй сонсгол явуулахаас татгалзаж буй учраас гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд зохион байгуулахаар болсноо тэд хэлж байна. Томилгооны сонсгол явуулах УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн саналыг 22 гишүүн дэмжиж, гарын үсэг зурсан. Тэднээс гадна УИХ-ын бүх гишүүдийг сонсголд оролцохыг урьжээ. Мөн нээлттэй сонсголд иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон сэтгүүлчдийг оролцохыг гишүүд урилаа.

 

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Энэ ганц хүний асуудал биш. Монгол Улсын 10 иргэн өргөдөл гаргаад олон сар болж байна. Байнгын хороод өөр хоорондоо шилжүүлээд, иргэдийн саналыг хэлэлцэх сонирхолгүй байна. Өргөдлийн байнгын хороо 900 хүн санал гаргавал хэлэлцэнэ гээд сууж байна. 10 иргэн хэлмэгдсэн тухай ярьж байхад дахиад 900 хүний санал аваад ир гэж байгаа байнгын хороо хэлэлцэнэ гэдэгт итгэхгүй байна. Тиймээс томилгооны сонсгол санаачилсан гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд нээлттэй сонсгол хийнэ. Байнгын хорооны хэлэлцүүлэг болохгүй юм байна. УИХ-ын гишүүдийн олонх нь барьцаанд байна. Хууль хяналтын байгууллага, гэмт бүлэглэлийн атганд орсон гишүүд эрүүл ухаантай шийдвэр гаргаж чадахгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Бидний хэдэн гишүүн цөөдөхгүй. Өнөө маргаашдаа бидний тэмцэл мухардалд орж магадгүй. Гэхдээ үнэн, хуульт ёсны талд зогсч байгаа хүмүүс ялна гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярилаа.  

 

Мөн гишүүдийн нээлттэй сонсгол томилгоонд нөлөөлөхгүй байлаа ч асуудлыг нууж буй нээлттэй ярих нь зөв хэмээн үзэж буйгаа тэд илэрхийллээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
бүгдийг нь жагсааж бхйгаад
2017-12-15
Зочин:
хог шаарнууд нь дээр цуглараад Монгол минь юу болоод байна даа
2017-12-15
МБӨЧЭ:
Ж.Батзандан УИХ-ын гишүүдийн олонх нь барьцаанд байна ..... ТЭГВЭЛ УИХ-ЫН ГИШҮҮДЫН ДИЙЛЭНХИ НЬ АВИЛГАЧИД, ХУЛГАЙЧИД ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХ УУ?
2017-12-15
Зочин:
Сэлэм Тогмид
2017-12-14
зочин:
хэн нь ард түмний төлөө байгаа хэн нь луйварчин болохыг харуулах учир энхболд, элбэгдрожийн бүлэг ямар шившигийн арга хэрэглэх бол харж л байя. МАН яаж ард түмнийг ядууруулж хуурч мэхлэх бол.
2017-12-14
Зочин:
Юм шудрага байхдаа зугээр нээлттэй сэтгуулчид тв байлгаж байгаад ил тод ярих нь зов шуу
2017-12-14
Монгол:
Энэ Батзандангийн шээс нь гоожих гэж байнаа. Худлаа гишүүдийн нэрийг бариад байх юм. Уг нь зөвхөн 3-4 хүний асуудлыг л Хурц хөндөөд байх шиг байсан даа.
2017-12-14
иргэн:
Монгол төрд томоохон цвэрлэгээ хийх цаг нь болжээ
2017-12-14
xochin:
udahgui ih hural tarna
2017-12-14
Зочин:
Төрийн ордонд хэрүүлийн бузар шингэж хар инерги шүгэлжээ.Яаж цэвэрлэж авна даа.Ард олонч бузартаж гүйцлээ
2017-12-14
shiiidhed amarhan sh dee:
batzandangiin oiriin hamsaatnuudiig hurtsiinh ni bas oiriin hamsaatantai tal talaas 10 huniig tsaash haruulaad l hel amgui amar boloh bish uuu ene neg arvan hun za 20 ch bai hamaa alga uhej dald orhod mongol eh oron min yugaaar hohirhiiin beee .................. boldgui bhulgaich naraasaaa hediig nuhtsan baihad eh oron hohiroh uuuu
2017-12-14
Ерөнхийлөгч онц байдал зарлаачээ.... бүгд л дүлгэ:
УИХ-ын гишүүдийн олонх нь барьцаанд байна. Хууль хяналтын байгууллага, гэмт бүлэглэлийн атганд орсон гишүүд эрүүл ухаантай шийдвэр гаргаж чадахгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Ийм үед Монгол Улсын төлөө шийдвэр гаргах эрхзүйн чадамжгүй болсон УИХ-ын үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлж, тогтолцооны өөрчлөлт хийх, үндсэн хуулийн өөрчлөлтийг ямар хүрээнд хийх зэргээр ард нийтийн санал асуулга явуулж нэг тийш нь болгох хэрэгтэй байна даа...
2017-12-14
kkkk buudahuu:
za hooo tegeed odoo muu yum hiigeeed terneeseee baritsaand orchoood eh orondooo gai tariad baigaa humuusiiig ya j neg yum zovlongooos ni sallgay daa baiz
2017-12-14
Цэвэлээ:
Тэр хурцын сонсгол дээрээ Хэвлэлийнхэнгүй байгаарай даа. Монгол төрийн бодлого үйл ажиллагааны хар хайрцаг гэж бүүр байхгүй дэлхийгээр нэг хамаг юмаа дэлгэчихээд доог шоглоом болоол сууж байх юм.
2017-12-14
irgen:
Boxir zabaan ym xiixee boli.Ulsii. mongo idej ashiglaxaa boli.tegbel xend baritsaalagdax ym be.ene xeruuliin buzaruud taraasai.ajil xiixgui xeruul xiine xuuxen xuchindene ex oronoo xudaldana.yu xiij buteeb.tarbal taarna
2017-12-14
nergui:
ene ih hural ard irgediinhee ugiig sonsohgui turd bugshsan muu zuiliig haatsaalan hamgaaldag bolson tul ene ih huraliig taraah temteld negdeh tsag ni boljee mongolchuudaa
2017-12-14
ИРГЭН:
ИХ ХУРЛЫГ ТАРААГААЧ ЭЭ!
2017-12-14