Хатан хаан Зул сарын баяртаа Меганыг урьжээ
2017-12-14

Их Британийн ханхүү Харри саяхан холливуудын уран бүтээлч Меган Марклтай албан ёсоор сүй тавьсан билээ.

 

 

“Хос ирэх оны тавдугаар сард хуримаа хийнэ” хэмээн Хатан хааны ордноос мэдээлсэн юм.

 

Тэгвэл хэдхэн сарын дараа гүнж болох Меган удахгүй болох Зул сарын баяраа Хатан хааны гэр бүлтэй тэмдэглэхээр болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Уг Зул сарын баяраар Меган сүйт залуугийнхаа гэр бүлтэй танилцах гэнэ.

 

Энэхүү мэдээллийг Хатан хааны ордны хэвлэлийн албанаас баталсан бөгөөд “Бүх хүн жаргалтай байгаа” гэж хэлжээ.

 

Меган өнгөрсөн сард болсон Талархлын баяраар хатан хаантай биечлэн уулзсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг  

Shuud.mn
Сонин хачин