Аврах тусгай ангийн шилдгүүд тодорлоо
2017-12-14

 

Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай ангийн хамт олон 2017 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа.

 

Аврах тусгай ангийн 2017 оны “Тэргүүний хамт олон”-оор тус онд дэвшүүлэн тавьсан зорилтыг ханган, үндсэн үүргээ амжилттай биелүүлж, хамт олноо хошуучилж ажилласан Агаарын ажиллагааны салбар шалгарсан байна.

 

 

Харин “Оны тэргүүний бүлэг”-ээр Холбооны тусгай бүлэг, “Оны шилдэг удирдах ажилтан”-аар Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга-шүхрийн зааварлагч, ахлах дэслэгч Т.Батсайхан, “Оны шилдэг мэргэжилтэн”-ээр ахлан нягтлан бодогч, дэд хурандаа Г.Батбаатар, Сургалт, соёл хүмүүжлийн албаны соёл хүмүүжил, биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Д.Батболд, Цацраг, химийн ажиллагааны мэргэжилтэн, ахмад Б.Алтан-Очир, “Оны шилдэг аврагч”-аар Хүний нөөцийн хэрэг хөтлөгч, ахлах ахлагч Б.Насанжаргал, Холбооны тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлах ахлагч Ц.Бямбасүрэн, Хөгжмийн тусгай бүлгийн аврагч-хөгжимчин, ахлагч Н.Амарбаяр, Тээврийн тусгай бүлгийн аврагч-жолооч, ахлах ахлагч М.Бат-Эрдэнэ, Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Ч.Дэлэгпунцаг, Тусгай чиг үүргийн салбарын химичин-аврагч, ахлах ахлагч Б.Цэрэнчимэд, Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, ахлах ахлагч Б.Баярсайхан, “Оны шилдэг үйлчилгээний ажилтан”-аар гэрээт харуул П.Бадарч нар шалгарч, Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

 

 

Мөн  Техникийн тусгай бүлгийн аврагч-жолооч, ахлагч З.Ууганбаяр, Агаарын ажиллагааны салбарын десантчин-аврагч, ахлагч Б.Батсайхан нарт ахлах ахлагч цол, Эрэн хайх, аврах салбарын аврагч, дэд ахлагч М.Сүхтөр, Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, дэд ахлагч З.Цэнд-Аюуш нарт тус тус ахлагч цол олголоо гэж Аврах тусгай ангиас мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Bayankhongoriin Batbold yasiin tuimer untraasiimuu, muu barildlaa gej shagnaa yu???
2017-12-14