Засгийн газар арилжааны банк дахь мөнгөн хөрөнгөө эргүүлэн татна
2017-12-14

 

Гадаадын зээл тусламжаар хэрэгждэг төслүүдийн арилжааны банкууд дахь дансыг хааж, орлогыг нь Төрийн дансанд шилжүүлэх шийдвэрийг Сангийн яамнаас гаргасан. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа маш олон төсөл Монголд бий. Энэ төслүүдийн данс арилжааны банкуудад байршиж байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын баталгаа гаргаж авсан зээлийн мөнгө арилжааны банкинд байршиж, дараа нь Засгийн газар өндөр хүүтэй үнэт цаас гаргаж буцааж авдаг. Тэгэхээр төсвийн сахилга бат сайжруулах, Засгийн газрын санхүү, мөнгөн хөрөнгийн удирдлагыг сайжруулах зорилгоор арилжааны банкууд дахь гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүдийн дансыг арилжааны банкнаас Төрийн санд татах ажиллагааг эхлүүлсэн гэв.

 

Т.САЙХАН

Эх сурвалж:www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Er n tom duntei tender avsan kompanii dansiig bas shiljuuleed guilgeeg n hyanah heregtei
2017-12-15
Маш сайн:
Тун зуйтэй ажил
2017-12-14
hg:
yag zuv yum hiij,gadnii tuslamjaar bayjigch huvalznuud herees hetersen ni nuuts bish shu de,jihene hureh ezedde ochdoggui buzar shunaltnuud huvaaj iddeg bolson
2017-12-14