Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг Чингэлтэйн иргэдэд үйлчилнэ
2017-12-14

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Зөвхөн амбулаториор үйлчилдэг байсан Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт үйлчлүүлэгчид хэвтэн эмчлүүлэх боломжтой боллоо. Тус эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх байрны нээлт өнөөдөр болов.

 

Тулгуур эрхтний гэмтлийн төв болох  зорилготой  тус эмнэлэг өвдөг, түнхний үе солих, яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломжтой болж байна. Эмнэлэг бүрэн хүчин чадлаар ажиллахдаа 240 ор бүхий 10 тасаг, 355 эмч, мэргэжилтэн жилд 7500-8000 үйлчлүүлэгчийг хэвтэн эмчилгээнд хамруулж, 2000-2500 хүнд мэс заслын тусламж үйлчилгээ, амбулаторийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн кабинет, оношлогооны болон лабораториор хоногт дунджаар 600 орчим, жилд 200 мянга орчим иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх аж. 

 

Энэ эмнэлэг төрийн албан хаагчдад үйлчлэхээс гадна Чингэлтэй дүүргийн иргэдийг хүлээн авах юм. Иргэдэд дотор, мэдрэл, хүүхэд, уламжлалт, яаралтай болон эрчимт эмчилгээг үзүүлэхээс гадна  мэс заслын үйлчилгээг хийнэ. 

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
TEMUUJIND HORIH YAL ONOO
2017-12-18
Монгол:
Хэдэн жилийн өмнө нээчихсэн байх юмыг саатуулж, улсад өчнөөн тэрбумын хохирол учруулсан хогнуудыг зүгээр өнгөрөөх гэж үү???
2017-12-17
ard tumen:
erguu temuujin gudamjind amidraasai
2017-12-15
Зочин:
Чингэлтэй дүүргийн иргэдийг хүлээн авч үйлчлэх болсонд дүүргийн иргэд их баярлаж байна
2017-12-15
Зочин:
Оффис болголгүй, эмнэлэг болгосонд талархаж байна. Энэ эмнэлгийнхэн сайхан харьцаатай, үйлчилгээ сайн эмнэлэг шүү.
2017-12-15